Хээр автомашин нь эвдэрч тусламж дуудахаар явсан жолооч АМИА АЛДЖЭЭ Хээр автомашин нь эвдэрч тусламж дуудахаар явсан жолооч АМИА АЛДЖЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хээр автомашин нь эвдэрч тусламж дуудахаар явсан жолооч АМИА АЛДЖЭЭ

2022 оны 12 сарын 01

Arslan.mn

Ховд аймагт цасанд суусан автомашины жолооч тусламж гуйхаар яваад амиа алджээ.

Тодруулбал, Булган сумын Алагтолгой багийн “Өвхөөдөг” гэдэг газар 11.27-ны өдрийн 12:00 цагийн орчим Алагтолгой багийн “Өвхөөдөг” гэдэг газраас Булган сумын чиглэлд зорчиж явсан 2 зорчигчтой суудлын автомашин эвдэрч, жолооч А нь тусламж гуйхаар яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 11.30-ны өдрийн 12:05 цагт ОБЕГ хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан малчин А /23 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар хөдөлсөн бөгөөд мөн өдрийн 15:05 цагт Хилийн цэргийн 0130 дугаар ангийн жижүүр Булган сум дахь Онцгой байдлын хэлтэстэй холбогдож, тус ангийн “Гурван хүүхэд” заставын хилийн харуулууд тухайн иргэний цогцсыг олж, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн тухай мэдээлсэн.

 

Эх сурвалж: ОБЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
642876
2 эможи

keyboard_arrow_up