Д.Сумъяабазар: Буруу хүрдтэй тээврийн хэрэгслийг элэгдлээс нь хамаараад хориглохоос өөр аргагүй, автозамын хураамжийг ч НЭМЭГДҮҮЛНЭ Д.Сумъяабазар: Буруу хүрдтэй тээврийн хэрэгслийг элэгдлээс нь хамаараад хориглохоос өөр аргагүй, автозамын хураамжийг ч НЭМЭГДҮҮЛНЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Д.Сумъяабазар: Буруу хүрдтэй тээврийн хэрэгслийг элэгдлээс нь хамаараад хориглохоос өөр аргагүй, автозамын хураамжийг ч НЭМЭГДҮҮЛНЭ

2022 оны 11 сарын 28

НИТХ-ын ээлжит хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг танилцуулсан юм. 

Мөн үеэр НИТХ-ын төлөөлөгч Д.Гантулга автозамын түгжрэл бууруулах чиглэлд ямар арга хэмжээ авч ажиллах талаар тодруулахад хотын дарга Д.Сумъяабазар мэдээлэл өглөө. Тэрбээр "Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулсан. 27 жил УИХ битгий хэл Засгийн газрын босгыг даваагүй хуулийг оруулсан. Одоо Газрын багц хууль, Өмчийн харилцааны хууль орох гэж байна. 

Түгжрэл гэдгээр миний ажлыг харлуулахгүй ээ. Энэ бол нийслэлийн хамгийн том бэрхшээл. УИХ, Засгийн газар, нийслэлийн хамтын ажиллагааны үр дүнд ужиг болсон, эмх цэгцгүй байгаа байдлыг цэгцэлнэ. Бид өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайдтай ярилцаад, Засгийн газар түгжрэлийн асуудалд анхаарна гэдгээ илэрхийлсэн. У.Хүрэлсүхийн Засгийн газар утааг бууруулсан шиг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар түгжрэлийн 50 хүртэлх хувь бууруулахын тулд ажиллана. Үүний тулд хүн амын механик өсөлтийг бууруулах хэрэгтэй. Түүнчлэн тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлахаас өөр арга байхгүй.

Буруу хүрдтэй тээврийн хэрэгслийг элэгдэл, хорогдол зэргээс нь хамаараад, тодорхой хугацааны дараа нийслэлд явахгүй байх арга хэмжээ авахаас өөрцгүй. Мөн автозамын хураамжийг ч нэмэгдүүлнэ.

 Эдийн засгийн хөшүүргийг ч хэрэглэхээс өөр аргагүй. Энэ асуудлыг Түгжрэлийг бууруулах үндэсний хороонд асуудлаа тавина. Мөн түгжрэлийн тухай хуулийн тухай ч ярилцана" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
642780
4 эможи

зочин
2022-11-29 09:14
замаа тэлж замаа томсгоочээ яахаараа ард иргэд унах унаагаараа шийтгүүлжийдагын ажлаа хийж чадахгү й муусайн юмнууд мэргэжлийн бус мэдлэгггүй юм ер нь хот удирдана хөгжүүлэнэ гэж юу байдгийн наад ажлаа чаддаг ухаантай мэдлэгтэй хүнд нь өг
Зочин
2022-11-28 23:53
Гаднаас нэмж оруулахаа зогсоочих.
Зочин
2022-11-28 22:52
Uursduu hulgaich nar bbaij ard irgediin umchid shuud haldah yumaa muusain hulgaich nar
Эмээ
2022-11-28 19:41
МОНГОЛ УЛС ЧИНЬ ҮНДСЭН ХУУЛИНДАА ЗААСНААР * АРДЧИЛСАН ЭНЭРЭНГҮЙ * НИЙГЭМТЭЙ БИШҮҮ ? ГЭТЭЛ СУМЪЯА БУЗАР ЗЭРЛЭГ КАПТЛИЗМ ГЭЖ ЯРИАД БАЙХ ЮМ . ҮНДСЭН ХУУЛИЙГ ХОТЫН ДАРГА ЗӨРЧӨӨД БАЙГАА ЮМ БИШҮҮ ??? ИРГЭДЭЭ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ХАНДАХ ЁСТОЙ БИШҮҮ ???
Зочин
2022-11-28 19:29
МАН ын өлөн хулгайч луйварчид ард иргэдийн боломжийг хулгайлахаа больчих.
Зочин
2022-11-28 18:02
Songo daraa ni uil gej ene de
Зочин
2022-11-28 16:46
Буруу рультэй автомашиныг гаднаас ЯПОНООС оруулж ирэхийг хориглох хэрэгтэй... ЯАРАЛТАЙ. 2023.01.01.....
Зочин
2022-11-28 16:13
Иргэдээ шунахаар өөрийг мэддэггүй новш
Иргэн
2022-11-28 16:11
Нэгэнт орцулчихаад заавал татвар намж яах гээв Эд нар жирийн иргэддээ үнэхээр халгаатай хүн юмаа
keyboard_arrow_up