ЦЕГ: “Сайдын хүү байна“ гэж орилсон иргэнд зөрчлийн хэрэг нээсэн ЦЕГ: “Сайдын хүү байна“ гэж орилсон иргэнд зөрчлийн хэрэг нээсэн
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: “Сайдын хүү байна“ гэж орилсон иргэнд зөрчлийн хэрэг нээсэн

2022 оны 11 сарын 28

Arslan.mn

Сошиал орчинд нэгэн орон сууцны хотхон дотор согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай хоёр хүн автомашин жолоодож буй бичлэг түгээд байна. Жолооч нь "Би сайдын хүүхэд шүү" хэмээн чангаар хэлж байгаа нь бичлэгт буун үлдсэн юм.

Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр "Энэ оны есдүгээр сарын 1-2-нд шилжих шөнө уг дуудлага ирсэн. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны зогсоолоос "Mercedes-Benz" маркийн автомашины жолооч 34 настай иргэн Д нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Toyota Рrius-20, LEXUS 250 маркийн автомашиныг мөргөн бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдсэн.

Иймд зөрчлийн хэрэг нээн, шалгалтын ажиллагааг явуулж байна. Харин хотхон дотор чанга дуугаар орилж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан тухай гомдол ирээгүй, энэ нь сошиалд тавигдсан бичлэгээр ил болж байна" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
3
wow an post
yay an post
2
sad an post
2
ouch an post
confuse an post
1
angry an post
8
642777
19 эможи

keyboard_arrow_up