МАН-ын бүлэг: Казиногийн тухай хуулийг хэлэлцэхийг ДЭМЖЛЭЭ МАН-ын бүлэг: Казиногийн тухай хуулийг хэлэлцэхийг ДЭМЖЛЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

МАН-ын бүлэг: Казиногийн тухай хуулийг хэлэлцэхийг ДЭМЖЛЭЭ

2022 оны 11 сарын 28

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.11.28/ ээлжит хуралдаанаа хийлээ. 

Хуралдаанаар цаг үеийн ач холбогдолтой хэд, хэдэн асуудлыг хэлэлцэж дэмжсэн байна. Тухайлбал, Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, бүлгийн гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. 

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан аялал жуулчлалтай холбоотой хууль болон түүнийг дагасан 10 гаруй хуулийг нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барьж байна. Түүнчлэн аялал жуулчлалын хуультай хамт Казиногийн тухай хуулийг өргөн мэдүүлж байна. Эдгээр хуулиудыг МАН-ын бүлэг дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Бүлгээс энэ ондоо багтаж, хуулийн төслийг хэлэлцэж батлах нь зүйтэй гэж үзсэн. Ирэх оныг Монголд зочлох жил болгон зарласан тул хууль эрх зүйн орчин нь бэлэн байх ёстой" гэх мэдээллийг өглөө. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642773
0 эможи

keyboard_arrow_up