ЦЕГ: Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтран ХЯНАЛТ, ШАЛГАЛТ явуулж байна ЦЕГ: Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтран ХЯНАЛТ, ШАЛГАЛТ явуулж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтран ХЯНАЛТ, ШАЛГАЛТ явуулж байна

2022 оны 11 сарын 28

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтран Агаарын тухай хууль, Автотээврийн тухай хууль, байгаль орчныг хамгаалах талаар гаргасан бусад хууль тогтоомж дүрэм, журам стандартын хэрэгжилтийг хангах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан тушаал, захирамжаар шинэчлэн баталсан Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд автозамын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн яндангаас гарах хаягдал утаа нь стандартын шаардлага хангаж буй эсэхэд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Тээврийн газар, Автотээврийн үндэсний төвийн явуулын оношилгооны техник хэрэгсэл, инженер техникийн ажилтнууд болон бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан хяналт, шалгалтыг энэ оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 12 дугаар сарын 18-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Arslan.mn

Хяналт, шалгалтын хүрээнд энэ оны 11 сарын 14-нөөс 11 дүгээр сарын 21-ний өдрийн хугацаанд Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах бүс, хот руу шалган нэвтрүүлэх постуудаар зорчиж байсан тээврийн хэрэгслүүдээс ялгарах утааны хэмжээ MNS:5013 “Бензин хөдөлгүүртэй автомашин- утааны найрлага дахь хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга,” MNS5014 “Дизель хөдөлгүүртэй автомашин-утааны тортогжилтын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга” стандартуудын шаардлагад нийцэж байгаа эсэхийг оношилгооны төхөөрөмж, техник хэрэгслийн тусламжтайгаар шалгахад 431 тээврийн хэрэгслийн яндангаас гарах утааны хорт бодис, тортогжилтын хэмжээ хэтэрсэн байсныг илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн 14.7.15-д заасны дагуу торгуулийн шийтгэл оногдуулж, зөрчлийг арилгах талаар тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч нарт анхааруулж ажиллалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642772
0 эможи

keyboard_arrow_up