Тээврийн хэрэгслүүдийг хууль бусаар нэвтрүүлдэг бүлэг этгээдийн хэргийг ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ Тээврийн хэрэгслүүдийг хууль бусаар нэвтрүүлдэг бүлэг этгээдийн хэргийг ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Тээврийн хэрэгслүүдийг хууль бусаар нэвтрүүлдэг бүлэг этгээдийн хэргийг ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ

2022 оны 11 сарын 28

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 21-25-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 28.040, мөрдөн байцаалтын 2803 хэрэгт хяналт тавьж ажиллав.

Онцолбол, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 51, Өмчлөх эрхийн эсрэг 21, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 10, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2,  Авлигын 2 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын Дорноговь аймгийн Замын-Үүд салбарын дарга Х, Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн дарга У, Зам тээврийн хөгжлийн төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа Замын-Үүд төлбөр авах цэгийн ахлах ажилтан С, оператор У нар нь бүлэглэн, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглажээ.

Ингэхдээ Монгол Улсын MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслүүдийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлсэн.

Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн боомтоор БНХАУ-руу нэвтрэх дараалалд ороогүй тээврийн хэрэгслийг шууд нэвтрүүлсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642763
0 эможи

keyboard_arrow_up