АНХААР: Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд үзэгдэх орчин ХЯЗГААРЛАГДАЖ БАЙНА АНХААР: Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд үзэгдэх орчин ХЯЗГААРЛАГДАЖ БАЙНА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

АНХААР: Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд үзэгдэх орчин ХЯЗГААРЛАГДАЖ БАЙНА

2022 оны 11 сарын 28

Монгол орны нийт нутгаар цас орж, зарим нутгаар цасан шуурга шуурч байна. Үүнтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас зарим орон нутаг руу холбогдож, замын нөхцөл байдлын талаарх мэдээллийг авсан юм. Тухайлбал Төв аймгийн Баянчандмань сумын авто замд хяналт тавьж буй цагдаагийн алба хаагчтай холбогдож мэдээлэл авлаа.

Тэрбээр “Сумын цагдаагийн бие бүрэлдэхүүн бүгдээрээ замын нөхцөл байдалд хяналт тавин ажиллаж байна. Бид Хар модтын даваанаас цаашхи 82 км-т хяналт хийдэг. Одоогийн байдлаар цасан шуурга шуурч, үе үе харанхуйлах нөхцөл байдалтай байгаа бөгөөд зарим газраа 10-20 мерт орчимд үзэгдэх орчин муудаж байна. Зам даваа хаагдсан зүйл байхгүй ч шөнөдөө цас хунгарлаж, мөсөн бүрхүүл үүсэж магадгүй учраас Улаанбаатараас Дархан чиглэлийг зорих гэж буй иргэдийг цаг агаар намжтал түр азнахыг анхааруулж байна. Түүнчлэн үнэхээр зайлшгүй тохиолдолд орон нутагт зорчихоор бол хурдаа тааруулж, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж, өвлийн дугуйгаа сольж хөдөлгөөнд оролцохыг онцгойлон анхааруулж байна” гэлээ.

Иргэд та бүхэн мэргэжлийн байгууллагын анхааруулга, сэрэмжлүүлэгийг сонсож, хөдөлгөөнөө эхлүүлнэ үү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642743
0 эможи

keyboard_arrow_up