Их дээд сургуулиуд ч ДАВАА ГАРАГТ цахимаар хичээллэнэ Их дээд сургуулиуд ч ДАВАА ГАРАГТ цахимаар хичээллэнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Их дээд сургуулиуд ч ДАВАА ГАРАГТ цахимаар хичээллэнэ

2022 оны 11 сарын 26

Төрийн болон төрийн бус өмчийн бүх шатны сургууль, цэцэрлэгийг ирэх даваа гарагт буюу энэ сарын 28-нд цахимаар хичээллүүлэхээр болсон. Бүх шатны сургууль цэцэрлэг гэдэгт их дээд сургууль ч багтаж байгаа аж. 

Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай зөвшилцсөний үндсэн дээр Цаг агаарын хүндрэлээс үүдэн гарах эрсдэлийг бууруулах, замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргажээ.

Уг захирамжийн хүрээнд 2022 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр буюу ирэх даваа гарагт нийслэлийн хэмжээнд бүх шатны сургууль, цэцэрлэгийг цахимаар хичээллүүлэх, нийслэлийн зарим байгууллагын албан хаагчдын 60-аас доошгүй хувийг гэрээс нь ажиллуулах, тодорхой гудамж, замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулах зэргээр зохицуулалт хийхээр боллоо.

Энэ бямба гарагаас эхлэн даваа гараг хүртэл буюу 36 цагийн турш цас орж, зарим газар 40 хэм хүртэл цочир хүйтэрнэ гэсэн урьдчилсан мэдээг Цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн.

Олон улсад цаг уурын ноцтой өөрчлөлт гарах үед хүүхдийн аюулгүй байдлыг хамгийн чухалд тооцон, эрсдэлээс урьдчилан сэргийлдэг жишгээр болзошгүй эрсдэлээс бага насны хүүхдийг сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс  энэхүү захирамжийг гаргаж буй.  

Цаг агаарын нөхцөл байдал хүндрэх үеэр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон дүүргүүд бэлэн байдалд, бүрэн бүрэлдэхүүнээр ажиллана. Мөн эл өдөр замын хөдөлгөөний ачаалал тодорхой хэмжээгээр буурах тул энэ хугацаанд гудамж, замыг цэвэрлэж, халтиргаа гулгаанаас сэргийлэх арга хэмжээ авна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
6
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
2
angry an post
5
642722
25 эможи

Зочин
2022-11-27 17:17
!! Боловсрол ч дампуурч бнадоо, ирээдуйдээ ингэж хандаж байгаа улс еедлехгуй!
Oyutan
2022-11-27 14:08
avsan tetgelegee aldmaargu bnaa online-r chanargui ym surmaargu bn zgr l tanhimaaraa l yv
Оюутан
2022-11-27 13:17
Их дээд сургууль нь орно л гэж байна ш дээ. Яагаад ингээд төөрөгдүүлээд байдаг юм. Оюутнууд гэхээрээ даардаггүй хөрдөггүй түгжирдэггүй өвддөггүй юм шиг.
oyutn
2022-11-27 12:15
hudlaa medeelel taraaha boloic hun goridoogd bhin orn gjin zayu
MONGOLIIN IREEDUI
2022-11-26 23:29
Huiten d ch tegeed ywaad l surna shdee. Uneheer tsahimaar surmaargui baina. -30 -40 bolno uu hamaagui ee, ajil deer garaad vud nar tegeed l toohgui ywna l gesen ug shd. Hatuujil gedeg zuil bid nart baihgui bolgood hol ywahgui! 1 dhed bi tsahimaar bish surguuli deeree ochij hicheeldee suuh l bolno!
keyboard_arrow_up