Хөдөлмөрийн баатар Д.Нанжаа : Эрчим хүчний салбарт шинэ техник технологи, инновацийг нэвтрүүлсэн хөдөлмөрийг минь төр засгаас үнэлж байгаад баяртай байна Хөдөлмөрийн баатар Д.Нанжаа : Эрчим хүчний салбарт шинэ техник технологи, инновацийг нэвтрүүлсэн хөдөлмөрийг минь төр засгаас үнэлж байгаад баяртай байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хөдөлмөрийн баатар Д.Нанжаа : Эрчим хүчний салбарт шинэ техник технологи, инновацийг нэвтрүүлсэн хөдөлмөрийг минь төр засгаас үнэлж байгаад баяртай байна

2022 оны 11 сарын 25

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Эрчим хүчний салбарт тасралтгүй 60 гаруй жил ажилласан, “Эрчим төсөл” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зөвлөх инженер, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан ДАШЗЭВЭГИЙН НАНЖААД Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг хүртээсэн.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Нанжаадын сэтгэгдлээ хувалцлаа. Тэрбээр "Эрчим хүчний салбарт тасралтгүй 60 гаруй жил ажиллалаа. Энэ цаг мөчид хамтран ажиллаж байсан үе үеийн ахмад инженер техникийн ажилчдадаа талархал илэрхийлж байна. Миний бие 30 гаруй дэд станц, трансформаторын өртөөг байгуулалцаж, Тосонцэнгэл, Богдын гол, Завханы Галуутай гол, Тайширын усан цахилгаан станц, III, IV Дулааны цахилгаан станцын өргөтгөл болон Эрдэнэт хотын Дулааны цахилгаан станц зэрэг 60 гаруй объектын зураг төслийг боловсруулахад зөвлөхөөр ажилласан. Энэ мэт орчин үеийн шинэ техник технологи, инновацийг нэвтрүүлсэн хөдөлмөрийг минь төр засгаас үнэлж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгосонд баяртай байна.” гэв.

Arslan.mn

Д.Нанжаа нь алслагдсан аймгуудыг дизель цахилгаан үүсгүүрийн эрчим хүчээр хангах ажлыг гардан хэрэгжүүлэхдээ тоног төхөөрөмжийн суурилуулалт, тохируулгыг мэргэжлийн өндөр төвшинд гүйцэтгэж, богино залгааны гүйдлийн тооцооны загвар төхөөрөмжийг хэрэглээнд нэвтрүүлэн эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулжээ.

Түүнчлэн идлэг шонхор болон нүүдлийн шувуудыг хамгаалах 6, 10 Кв-ын агаарын шугамуудын хэрэгслийг зохион бүтээж суурьшуулан нэн ховор шувуудын зүй бус хорогдлыг бууруулж, олон арван эрчим хүчний шугам сүлжээ, цахилгаан станц, барилга байгууламж, техник тоног төхөөрөмжийн өргөтгөл, шинэчлэлийн зураг төслийг мэргэжлийн өндөр түвшинд боловсруулан барьж байгуулан, ашиглалтад оруулахад гар бие оролцож, Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан тул ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртээжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642719
0 эможи

keyboard_arrow_up