Төв Сибирээс хүйтэн агаарын урсгал орж ирж буй тул энэ сарын 28, 29-ний шөнө -40 хэм хүрнэ Төв Сибирээс хүйтэн агаарын урсгал орж ирж буй тул энэ сарын 28, 29-ний шөнө -40 хэм хүрнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Төв Сибирээс хүйтэн агаарын урсгал орж ирж буй тул энэ сарын 28, 29-ний шөнө -40 хэм хүрнэ

2022 оны 11 сарын 25

Arslan.mn

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 11 дүгээр сарын 26-ны өдөр Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймгийн нутгаар салхины хурд 18-24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.

Мөн 11 дүгээр сарын 26-ны өдөр Алтайн уулархаг нутгаар, 27-ны өдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Иймд, иргэн та

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;

-Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байх

-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарах тохиолдолд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;

-Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642718
0 эможи

keyboard_arrow_up