COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 07, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Барилга хөгжлийн төвийн ажилчид “Хөдөлмөрийн хүндэт“ медалиар ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА

админ
2022 оны 11 сарын 25

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 11-р сарын 24-ний өдрийн зарлигаар “Монгол бахархалын өдөр”-ийг тохиолдуулан Барилгын хөгжлийн төвийн зарим албан хаагчдыг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагналаа.

Барилгын хөгжлийн төвийн Ерөнхий инженер Б.Энхболд, Барилга, байгууламж захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Э.Мөнхсүх, Нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Ганбаатар болон Барилгын материал сорилт шинжилгээний лабораторийн ахлах шинжээч П.Энхтуул нарын хөдөлмөр бүтээлийг ийнхүү үнэллээ.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа БХБЯ-ны хүндэтгэлийн танхимд болж, БХБ-ын Дэд сайд Э.Золбоо, БХТ-ийн захирал Ц.Амарсанаа болон бусад албаныхан салбар салбартаа тэргүүлсэн албан хаагч нарт шагналыг гардуулан өглөө.

Хөдөлмөрийн хүндэт медалиар “Иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, авьяас, эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, нийгэм соёл, боловсрол, эрүүл мэнд болон нийгмийн бусад салбарын үйл ажиллагаанд идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гаргасан” эрхэмүүдийг шагнадаг билээ.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642717
0 эможи

keyboard_arrow_up