Алхаар толгой руу нь цохиж амь насыг нь хохироосон ОХУ-ын иргэнд 15 хүртэлх жилийн “хорих ял“ төлөвлөжээ Алхаар толгой руу нь цохиж амь насыг нь хохироосон ОХУ-ын иргэнд 15 хүртэлх жилийн “хорих ял“ төлөвлөжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Алхаар толгой руу нь цохиж амь насыг нь хохироосон ОХУ-ын иргэнд 15 хүртэлх жилийн “хорих ял“ төлөвлөжээ

2022 оны 11 сарын 25

Нийслэлийн прокурорын газраас ОХУ-ын Буриад Улсын иргэн Монгол Улсын иргэний толгой руу алхаар цохиж амь насыг нь хохироосон хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тус хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

  • 10.1 дүгээр зүйл хүнийг алах: 1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • 2.Хүнийг: 2.1.онц харгис хэрцгийгээр

Хэргийн талаар эргэн сануулахад, 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутагт ОХУ-ын Буриад Улсын иргэн Д нь согтуугаар Монгол Улсын иргэн Г-ын толгой хэсэгт тодорхой шалтгаангүйгээр алхаар олон удаа цохиж, онц харгис хэрцгийгээр санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн байдаг. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642714
0 эможи

keyboard_arrow_up