Бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн АТҮТ-ийн дарга, ажилчидын хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ  Бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн АТҮТ-ийн дарга, ажилчидын хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ 
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн АТҮТ-ийн дарга, ажилчидын хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ 

2022 оны 11 сарын 23

Arslan.mn

“Автотээврийн Үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Дорноговь аймгийн Замын-Үүд салбарын дарга Х, Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн дарга У, Зам тээврийн хөгжлийн төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын харъяа Замын-Үүд төлбөр авах цэгийн ахлах ажилтан С, оператор У нар нь бүлэглэн, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Монгол Улсын MNS4598:2011 “Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ”-нээс илүү жинтэй ачаатай тээврийн хэрэгслүүдийг Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийг жинлэх, төлбөр авах цэгээр нэвтрүүлэх үүрэг өгч нэвтрүүлсэн, мөн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн боомтоор БНХАУ руу нэвтрэх дараалалд ороогүй тээврийн хэрэгслийг Замын-Үүд сумын хилийн боомтоор шууд нэвтрүүлсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642654
1 эможи

keyboard_arrow_up