НПГ: АТҮТ-ийн гурван алба хаагчийг “хил нэвтрэх тусгай зөвшөөрөл олгох боломж бүрдүүлсэн“ хэргээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ НПГ: АТҮТ-ийн гурван алба хаагчийг “хил нэвтрэх тусгай зөвшөөрөл олгох боломж бүрдүүлсэн“ хэргээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 14, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

НПГ: АТҮТ-ийн гурван алба хаагчийг “хил нэвтрэх тусгай зөвшөөрөл олгох боломж бүрдүүлсэн“ хэргээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

2022 оны 11 сарын 23

Arslan.mn

Нийслэлийн прокурорын газраас “Автотээврийн үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргүүдийг шүүхэд шилжүүлээд байна.

Тодруулбал, “Автотээврийн Үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан А, Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн мэргэжилтэн М, хяналтын тасгийн авто тээврийн хяналтын мэргэжилтэн О нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хил нэвтрэх тусгай зөвшөөрөл олгох боломж бүрдүүлж  давуу байдал бий болгосон, хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймаг дахь Ханбогд сумын сум дундын шүүхэд шилжүүллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642653
0 эможи

keyboard_arrow_up