Ж.Сүхбаатар: БНХАУ-тай 30 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулж, ирэх жилээс авто замын НҮХЭН ГАРЦ шинээр барина Ж.Сүхбаатар: БНХАУ-тай 30 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулж, ирэх жилээс авто замын НҮХЭН ГАРЦ шинээр барина
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Сүхбаатар: БНХАУ-тай 30 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулж, ирэх жилээс авто замын НҮХЭН ГАРЦ шинээр барина

2022 оны 11 сарын 23

Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. 

Тэрбээр "Иргэд түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргын хувьд юу хийж байгаа вэ гэж их асуудаг. Дунд хугацааны бодлого дээр илүү их анхаарал хандуулж байгаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д айлчлах үеэрээ Улаанбаатар хотын төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төслийн зээлийн хэлэлцээр байгуулна. Таван шарын тавдугаар баазын баруун талд, Геологийн төв лабораторийн хэсэгт, Гермес төвөөс төмөр замын зоорь хүртэл, Нарантуулын хэсэгт тус тус нүхэн гарц бий.

Энэхүү дөрвөн чиглэлд 30 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулж, ирэх жил ажил нь эрчимжинэ. Ойрын гурван жилийн хугацаанд энэхүү ажил дуусна. Ингэхээр Энхтайваны өргөн чөлөө дээр авч буй ачаалал 20 хүртэл хувиар буурна" гэсэн юм.

Түгжрэлийг шийдэх арга замын хувьд "Нийтийн тээврийн салбараа тогтворжуулах, замын хөдөлгөөний танхайралтай тэмцэх юм. Монгол Улс анх удаа ирэх жилийн дөрөвдүгээр сарын 1-ний дотор замын хөдөлгөөний ухаалаг, хяналттай систем бий болгоно. Дөрөвдүгээр сарын 1-нээс хойш цахим гэрчилгээ, бүртгэлд орсон машинуудаас зөрчилтэй машиныг хөдөлгөөнд оруулахгүй байх бүрэн боломж үүснэ. Түгжрэлийн эсрэг хийж буй ажлынхаа эхний үр дүнг 2023 оны эхний хагас жилд багтаан харуулна. Ирэх жилийн яг өдийд нийтийн тээврийн салбарын шинэчлэлийн үр дүн гарна. 

2024 оны өвөл одоогийн энэ яах вэ гэдэг зовлонтой байдал зөөлөрнө. Түгжрэлийн эсрэг багц хуулийн төсөл явж байгаа. Нийтийн тээврийн салбарыг шинэчилж чадвал Түгжрэлийн эсрэг багц хуулийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Түүнээс биш наана нь иргэдийн сэтгэл санааг үймрүүлсэн янз бүрийн шахалт тавихад хүнд гэдгийг л учирлаж байгаа юм. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 220 гаруй автобус орж ирэхээр хүлээгдэж байна" гэдгийг Ж.Сүхбаатар онцоллоо. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642649
1 эможи

Зочин
2022-11-24 08:55
ОДОО БОЛИО ХЯТАДААС МӨНГӨ ЗЭЭЛЖ ХЭРЭГГҮЙ ТА НАР Л ИДЧИХНЭ БИЗ ЭНЭ СҮХБААТАР ИЙМ Л ЮМ ХИЙХ ГЭЭД СОЛИОРООД ХОТОД ОЧООД СУУЧИХСАН НӨХӨР БАЙНАШҮҮ
keyboard_arrow_up