Нийгмийн даатгалын орлого ₮635.8 тэрбумаар ӨСЖЭЭ Нийгмийн даатгалын орлого ₮635.8 тэрбумаар ӨСЖЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Нийгмийн даатгалын орлого ₮635.8 тэрбумаар ӨСЖЭЭ

2022 оны 11 сарын 21

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний арван сарын урьдчилсан гүйцэтгэлээр 14.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.9  их наяд төгрөг буюу 15.3% өссөн бол тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 13  их наяд төгрөг болж, 2.3  их наяд төгрөг буюу 21.7%-иар өсжээ. 

Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ мөн хугацаанд 14 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1  их наяд төгрөгийн алдагдалтай гарч, төсвийн алдагдал өмнөх оны мөн үеэс 529.2  тэрбум төгрөг буюу  34.2%-иар  буурчээ.

Татварын нийт орлого 2022 оны эхний арван  сарын урьдчилсан гүйцэтгэлээр 12 их наяд төгрөг  болж, өмнөх оны мөн үеэс 2.6 (27.3%) их наяд төгрөгөөр өсөхөд: 

  • Нэмэгдсэн өртгийн албан татвар 852.9 (37.3%) тэрбум төгрөг,
  • Нийгмийн даатгалын орлого 635.8 (36.7%) тэрбум төгрөг, 
  • Бусад төрлийн татварын орлого 912.5 (95.1%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. 

Харин орлогын албан татварын орлого 157.3 (5.3%) тэрбум төгрөгөөр буурчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642547
0 эможи

keyboard_arrow_up