Д.Тогтохсүрэн: Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахгүй. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс төлнө
2022 оны 11 сарын 21

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахгүй. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хуучнаар нь төлөх шийдвэр гарсан талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хуучнаар нь төлөөд явах саналыг Засгийн газраас оруулж ирсэн. Харин УИХ-ын ажлын хэсэг сунгах тухай асуудлыг олон удаа ярьсан.
Эргэн төлөлтийг хойшлуулах нь дараагийн зээлд сөргөөр нөлөөлж буй учраас Засгийн газрын саналаар явуулъя гэж ажлын хэсэг тогтсон. Улмаар УИХ-д энэ саналыг оруулж ирээд Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг батлахдаа ипотекийн зээлийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хуучнаар нь төлнө гэж шийдвэрлэсэн" гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
642540
0 эможи
ИРГЭН
2022-11-21 16:57
ОДОО Ч САЙН БАЙРЛАЛТАЙ ЧАНАРТАЙ БАЙРУУД Ч ШАЖИГНАЖ ӨГНӨ БАЙХ ДАА, ГЭХДЭЭ БАГА МК БАЙРУУД ҮНЭД ОРХООС НЬ ӨМНӨ ЗЭЭЛЭЭ АВМААР БН ШҮҮ
Зочин
2022-11-21 14:16
8%ийг 6%болго !!!!!! Хүний эрх зөрчөөд бна бүгд тэгш эрхтэй !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





