Долоон машин мөргөж, 12 настай хоёр охиныг гэмтээсэн Ч.Маралмаагийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал ирүүлжээ Долоон машин мөргөж, 12 настай хоёр охиныг гэмтээсэн Ч.Маралмаагийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал ирүүлжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 12, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Долоон машин мөргөж, 12 настай хоёр охиныг гэмтээсэн Ч.Маралмаагийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал ирүүлжээ

2022 оны 11 сарын 18

Arslan.mn

Өнгөрсөн аравдугаар сард урсгал сөрж долоон машин мөргөж, 12 настай хоёр хүүхэд гэмтээсэн осол гаргасан Ч.Маралмаад холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.

Ч.Маралмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад тус тус заасан эрүүгийн хэрэгт  яллагдагчаар татан, шалгасан байна.

Хэргийн талаар тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд Land cruiser 200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон Ч.Маралмаа авто осол гаргасан. Улмаар урсгал сөрж бусдын автомашиныг болон явган хүний замаар явж байсан насанд хүрээгүй С, Э нарыг мөргөж, гэмтээсэн.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
642489
2 эможи

Зангараг
2022-11-19 21:10
Маралмаа сөнөж алга болох нь тодорхой болов.
keyboard_arrow_up