Гашуунсухайт авто замд 3 жилийн дотор 14-15 тээврийн жолооч амиа алдсан Гашуунсухайт авто замд 3 жилийн дотор 14-15 тээврийн жолооч амиа алдсан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Гашуунсухайт авто замд 3 жилийн дотор 14-15 тээврийн жолооч амиа алдсан

2022 оны 11 сарын 17

Arslan.mn

Таван толгойн тээврийн замд ослоор эр нөхөр, үр хүүхдээ алдсан ар гэрийн төлөөлөл олон нийтэд мэдээлэл өглөө.

Аян зам тээвэрчдийн холбооны УЗ-ийн дарга П.Баярхүү "Гашуунсухайт авто зам гэдэг ойлголт ЭТТ бүлэг ордны 0 км-ээс урагшаа явсаар байгаад Гашуунсухайтын хил хүртэлх 230 км-ийн хатуу хучилттай замыг хэлдэг. Тус замыг Эрдэнэс Монгол компани барьж, улсад зарсан байдаг. Харин улс мөнгөө олж авахын тулд Гашуунсухайт автозам ХК-аар дамжуулаад тонн бүрээс 3250 төгрөг авдаг. Жилдээ 50-53 тэрбум төгрөг төвлөрүүлдэг гэсэн тоо бий. Гэтэл тус мөнгийг энэ мөнгийг замд зарцуулахгүй байгаа учир маш олон осол гарч байна. Та нарын засахгүй үлдээсэн нүхний улмаас олон гэр бүлийг өнчрүүлж, залуусын амь насыг авч одож байна. Манайд 26 өнчин хүүхэд бүртгэлтэй. Сүүлийн 3 жилийн дотор 14-15 тээврийн жолооч энэ замд ослоор амиа алдсан.Өнөөдөр зөвхөн ЭТТ-д өдөрт 650 орчим тээврийн хэрэгсэл давхар чиргүүлтэйгээр, 140 тонн нүүрс ачиж байна. Гэтэл жолооч нар нь шууд амь насаа алдах эрсдэлтэй зам тэднийг хүлээж байна. Тээвэр сэргээд хагас жил болж байна. Гэвч энэ замыг засахгүй байна. Сая хоёр жолооч амиа алдлаа. Долоо хоногт нэг жолооч амиа алдаж, хүүхэд өнчирч үлдэхийг хармааргүй байна" гэсэн юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642447
0 эможи

keyboard_arrow_up