ШУУРХАЙ:  “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдлагын өрөөнд НЭГЖЛЭГ хийлээ ШУУРХАЙ: “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдлагын өрөөнд НЭГЖЛЭГ хийлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 29, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ШУУРХАЙ: “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдлагын өрөөнд НЭГЖЛЭГ хийлээ

2022 оны 11 сарын 17

Arslan.mn

Өчигдөр АТГ-аас “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад орж ажилласан 24  аж ахуйн нэгжийн  33 албан тушаалтны ажлын газар болон гэрт нь нэгжлэг хийсэн байна.

Энэ хүрээнд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өчигдөр орой Сүхбаатар дүүргийн нутаг, “Юнион бюлдинг” төвд байрлах “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдах албан тушаалтнуудын өрөөнд нэгжлэг хийж, шаардлагатай санхүүгийн болон хамтын ажиллагааны гэрээ, бичиг баримтуудыг нь хураан авчээ.

Тодруулбал, хуулийн байгууллагынхан нүүрсний асуудалд холбогдуулан “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг болон “Таван толгой төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал нарыг шалгаж эхэлсэн гэнэ.

Засгийн газраас Тавантолгойн бүлэг ордоос нүүрс олборлон экспортолдог аж ахуйн нэгжүүд их хэмжээний ашигт малтмалыг гаалийн байгууллагад мэдүүлэлгүй нэвтрүүлсэн байж болзошгүй гэх хэрэгт ажлын хэсэг гарган шалгаж эхэлсэн. Тэгвэл энэ хүрээнд нэгжлэг хийж буй бололтой.

Ташрамд дурдахад,  “Эрдэнэс таван толгой” ХК-д зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхэт төлөөлөгч томилсон билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642428
3 эможи

2022-11-17 13:55
Яаая, Монгол улсын хөдөлмөрийн баатар хүн шүү дээ
keyboard_arrow_up