Б.Ууганбаяр: Хүүхэд маань хүлээж байгаа, эсвэл би өөр төлөвлөгөөтэй гэх зэргээр “Намайг алгас” гэж хэлж сураарай Б.Ууганбаяр: Хүүхэд маань хүлээж байгаа, эсвэл би өөр төлөвлөгөөтэй гэх зэргээр “Намайг алгас” гэж хэлж сураарай
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 14, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.Ууганбаяр: Хүүхэд маань хүлээж байгаа, эсвэл би өөр төлөвлөгөөтэй гэх зэргээр “Намайг алгас” гэж хэлж сураарай

2022 оны 11 сарын 16

Arslan.mn

ЦЕГ-аас архи согтууруулах ундааны хэрэглээг багасгах зорилгоор “Намайг алгас” аяныг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ талаар тус газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах а л б а н ы Н и й т и й н х э в журам хамгаалах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Ууганбаяртай ярилцлаа.


-Архи согтууруулах ундааны хэрэглээ манайд ямар нөхцөл байдалтай байгаа талаар эхлээд мэдээлэл өгөөч?

-Манай улсад импортоор оруулж ирж байгаа архи, согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүний хэмжээ сүүлийн 10 жилд тав дахин нэмэгдсэн. Дотоодын үйлдвэрлэл ч энэ хэрээр нэмэгдээд байна. ДЭМБ-аас тогтоосон стандарт байдаг. Жилд насанд хүрсэн хүний архи, согтууруулах ундааны хэрэглээ 7-8 литр байдаг тухай. Хэрэв энэ хэмжээнээс хэтэрвэл үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэж үздэг. Гэтэл манай улсад насанд хүрсэн нэг хүнд жилд 28 литр архи, согтууруулах ундаа ногдож байна. Бүр цаашилбал, насанд хүрэгчдийн 51 хувь нь байнга хэтрүүлэн хэрэглэдэг тоо байна. Улсын хэмжээнд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зөрчил гаргаж, эрүүлжүүлэгдсэн хүн 2018 онд 85840, 2019 онд 111076, 2020 онд 90.360, 2021 онд 69.414, 2022 оны эхний 10 сарын байдлаар 54.901 байна л даа. Харин улсын хэмжээнд шүүхээр баривчлагдсан хүн 2018 онд 10981, 2019 онд 15296, 2020 онд 15.745, 2021 онд 15.172 байгаа юм. Тэгвэл 2022 оны эхний 10 сарын байдлаар 15.270 хүнийг шүүхээр баривчилсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.988 нэгжээр буюу 26.1 хувиар өссөн байдалтай байна.

-“Намайг алгас” аяны хүрээнд ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ?

-Хамгийн гол нь олон нийтэд архины хор хөнөөл, буруу зуршил, архины өргөн хэрэглээг бууруулж зөв хандлага, зөв соёлыг төлөвшүүлэх зорилгоор нөлөөллийн аяныг эхлүүлсэн. Учир нь Монгол Улсад үйлдэгдэж байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн 80-90 хувь нь архидан согтууралттай холбоотой байдаг. Энэ бол маш ноцтой үзүүлэлт.

-Баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдээр хамт олноороо, найз нөхдөөрөө, олуулаауулзах үед архи , согтууруулах ундаанаас татгалзсан нэгнээ буруутгах хандлага байдаг шүү дээ. “Намайг алгас” гэж хэлсэн нэгнээ хүндэтгэх хэрэгтэйг энэ аянаар ойлгуулахыг зорьж байна. Зөв үү?

-Намайг алгас гээд үг сонголтон дээр бид нэлээд ажил л асан. Мэдээж гол зорилго бол архины хэрэглээг багасгах, хорт зуршлаас ангид байх тухай шүү дээ. Тиймээс “Тааруулж татгалз” гэх мэтээр олон нэршил яригдсан. Тэр дундаас “Намайг алгас” үгийг сонгосон. Хамгийн гол нь хамт олон, найз нөхдөөрөө хавтгайрсан архидалт, буруу зан үйлээс залуу үеэ хамгаалах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, гэр бүлдээ цаг гаргах зорилготой. Тиймээс хэн ч хүүхэд маань хүлээж байгаа, эхнэр, нөхөр маань гэрт байгаа, би өөр төлөвлөгөөтэй, би бэлтгэлд явна, би эрүүл хооллож байгаа, би хичээлтэй учраас “Намайг алгас” гэж шууд хэлдэг байх ёстой. Түүнийг нь бусад нь ч хүндлэх ёстой.

Arslan.mn

-Архидалтаас үүдсэн гэмт хэрэг, зөрчил их байдгийг та хэллээ. Тодорхой жишээ дурдахгүй юу?

-Дээр хэлсэн шүү дээ. Гэмт хэрэг зөрчлийн шалтгаан нөхцөлийн 80-90 хувь нь архи, согтууруулах ундаанаа сүүдэлтэй байдаг. Хоногт 300-500 жолооч согтуугаар машин жолоодож байгаад эрүүлжүүлэгдэж байна . Цагдаагийн байгууллагад ирж байгаа дуудлага мэдээллийн 40-50 хувийг гэр бүлийн хүчирхийллийн дуудлага эзэлдэг. Жишээ нь, олон жил уулзаагүй найзууд төрсөн өдөр тэмдэглэдэг. Олон жил уулзаагүй гэж нэгнийгээ онгироож байгаад хавтгайрсан архидалт болсон. Эцэст нь нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан. Бас согтуурсан үедээ бусдад агсам тавьж гэмтэл учруулаад эрх чөлөөгөө хасуулан торны цаана сууж байгаа тохиолдлууд ч бий.

 

Эх сувалж: Өдрийн сонин 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642411
1 эможи

ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up