Юнителийн ажилчид уян хатан цагаар, гэртээ ойрхон оффисоос ажилладаг болжээ Юнителийн ажилчид уян хатан цагаар, гэртээ ойрхон оффисоос ажилладаг болжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Юнителийн ажилчид уян хатан цагаар, гэртээ ойрхон оффисоос ажилладаг болжээ

2022 оны 11 сарын 15

Arslan.mn

Юнител групп ажилтнуудаа гэртээ ойрхон ажиллах боломжийг олгож УБ хотын 4 зүгт дүүргийн оффисууд буюу DISTRIBUTED оффис шинээр нээж, өглөө 07:00-10:00, орой 16:00-19:00 цагийн хооронд ажилдаа ирж очих уян хатан цагийн хуваарьтай болгожээ. 

Ажилтан заавал хотын төвд байрлах оффисыг зорьж замын түгжрэлд цагаа алдахгүйгээр, Улаанбаатар хотын 4 зүгт байрлах гэртээ аль ойрхон DISTRIBUTED оффист ажиллан цагаа хэмнэж, хэмнэсэн цагаа өөрийгөө хөгжүүлэх, эрүүл мэнддээ анхаарах болон гэр бүлдээ илүү их цаг зарцуулдаг болсноор ажилчдын ажил амьдрал тэнцвэртэй болж ажилдаа хандах хандлага, сэтгэл ханамж нэмэгдэх эерэг өөрчлөлтүүд гарч байна. 

Жишээ нь:  Улаанбаатар хотын зүүн бүсэд ажилладаг хүн яармагт байдаг Юнителийн дата төв рүү ажилдаа явахын тулд хамгийн багадаа 4 цагийг зам дээр зарцуулдаг байсан. Харин одоо гэртээ ойр зүүн зүгийнхээ оффист ажилласнаар ердөө 5-20 минутыг л зарцуулдаг болсон. Мөн машин унах шаардлага нь багасах, зогсоолын асуудалд санаа зовохгүй байх, уян хатан цаг нь хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөх, авахад асуудалгүй болсон гээд маш олон эерэг өөрчлөлтүүд гарч байна.

Arslan.mn

Ажилтнууд өдрийн ихэнх цагийг ажил дээрээ өнгөрүүлдэг тул Distributed oффис бүрээ илүү тав тухтай ажиллах орчныг бүрдүүлжээ. Амрах хэсэг, цайны өрөө, сургалт, уулзалтын өрөө, хувцасны өрөө, хүүхдээ ажил дээрээ авчран хичээлийг нь хийлгэх номын сантай хүүхдийн өрөө гэх мэт хэсгүүд нь бүх дүүргийн оффист ижилхэн бий.

Оффисын зохион байгуулалт илүү задгай шийдэлтэй, хэн ч хаана ч очоод ажиллах боломжтой. Заавал ширээний ард суух гэлгүй, зөөврийн компьютероо барьж очоод зөөлөн сандал дээр суусан ч болно. Мөн ажилчдадаа чөлөөт цагаа өнгөрүүлэх хэсгүүдийг ч гэсэн тохижуулжээ. 

Иймээс цаашид ажилтнууд олонтой томоохон ажил олгогч байгууллагууд Юнител группийн хэрэгжүүлж байгаа Дүүргийн буюу тараан байршуулсан Distributed оффисын концепцоос үлгэрлэн ажилчдынхаа төвлөрлийг хотын захуудад тараан байршуулбал Улаанбаатар хотод тулгамдаад  буй түгжрэлийн асуудлыг бууруулахад томоохон нэмэр болох юм. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642385
7 эможи

LATEST NEWS
2022-11-15 23:50
Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны дараа би баяртай байна, миний бөөрийг ($600,000USD) үнээр худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа. NAHEALTHCARE.IN@GMAIL.COM whatsapp дугаар: 19099134258
keyboard_arrow_up