З.Мэндсайхан: Халзан бүргэтэйд өрнөсөн мянгадуудын тэмцлийг Ерөнхий сайд анхааралдаа авсан З.Мэндсайхан: Халзан бүргэтэйд өрнөсөн мянгадуудын тэмцлийг Ерөнхий сайд анхааралдаа авсан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

З.Мэндсайхан: Халзан бүргэтэйд өрнөсөн мянгадуудын тэмцлийг Ерөнхий сайд анхааралдаа авсан

2022 оны 11 сарын 11

Arslan.mn

Сүүлийн өдрүүдэд Ховд аймгийн Мянгад сумын нутаг орших Халзан бүргэтэй ууланд газрын ховор элемент хайх лиценз олгосонтой холбогдуулан нутгийн малчид нутаг усныхаа төлөө тэмцэж эхэлсэн. Мянгадын мянган морьтон эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм. Төрийн тахилгат Алтан хөхий хайрхан, Хар -Ус нуурын эко системд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж нутгийнхан болгоомжилж, тэмцэлд нэгдсэн юм.

Газар нутгаа хамгаалсан, баруун бүсийн цэвэр усны нөөцөө хайрласан нутгийнхны тэмцэлд ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан хүч нэмжээ. Тэрбээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж Халзан бүргэтэйн асуудлаар тусгайлан ярилцжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэгдүгээрт, Халзан бүргэтэй хайрханыг ухаж төнхөх бодлого Засгийн газарт байхгүй, хоёрдугаарт нутгийн зон олны эсэргүүцэл байгаа бол тэдний дуу хоолойг нэн тэргүүнд тавина гэдгээ илэрхийлжээ.

Ингээд Халзан бүргэтэйн асуудлаар тусгай Ажлын хэсэг томилж, газар дээр нь шуурхай ажиллуулах шийдэлд хүрчээ. Сайд асан З.Мэндсайхан амралтын өдрүүдээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэтэй энэ асуудлаар уулзахаар болжээ. Юутай ч нутгийн хүмүүсийн санааг зовоосон Халзан бүргэтэй хайрханы асуудлыг Засгийн газар анхааралдаа авч, нутгийн хүмүүсийн санаа бодолд суурилж шийдвэрлэхээр боллоо. Сайд асан З.Мэндсайхан Ховд аймгийн Мянгад сумын уугуул учир энэ асуудалд онцгойлон санаа тавьсан юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
642310
3 эможи

Монгол иргэн
2022-11-12 19:47
Энэ ордонд хайгуул хийж байгаа компани хайгуулын ажлаа 2010 онд эхэлсэн. Энд Оюун-Эрдэнэ сайд хамаагүй. Улс төржүүлж хооронд нь муудалцуулж байх нь хорлон сүутгэх ажиллагаа шүү
Зочин
2022-11-12 12:02
zolbin avgai zugeer bgaarai
Зочин
2022-11-12 12:01
naad neg avgaigaa zailuulaa hovdiinhon
Зочин
2022-11-12 08:58
Оюунэрдэнэ чухам энэ ордыг малтах гэж л засаг даргаар өөрийн гарын хүүхнээ тавьж тодорхой зорилготойгоор хийж байгаа ажил.Тэр хоосон толгойт анхааралдаа авлаа гээд ард түмний төлөө шийдвэр гаргах уу.
keyboard_arrow_up