Монгол Улсын жолооны үнэмлэхийг Бельги Улсад хүлээн зөвшөөрчээ
2022 оны 11 сарын 10

Бельгийн Хаант Улсад оршин суугаа иргэдийнхээ хууль ёсны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, аж амьдралд нь дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд тус ЭСЯ Бельгийн талтай яриа хэлэлцээг явуулжээ.
Улмаар 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг Бельгийн Засгийн газар албан ёсоор хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргаж, удаан хугацаагаар оршин суух иргэдийн Монгол жолооны үнэмлэхийг үндэслэн Бельгийн жолооны үнэмлэхээр сольж олгохыг зөвшөөрсөн байна.
Тус улсын жолооны үнэмлэхгүйгээр иргэд автомашин жолоодож хэрэг, зөрчилд холбогдох, зарлагдсан ажлын байранд тавигдаж буй шалгуурт тэнцэхгүй байх, түрээсээр автомашин авч ашиглах боломжгүй зэрэг хүндрэл бэрхшээлтэй тулгардаг байсан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
642285
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





