Х.Ихмөрөн: Мах экспортлохтой холбоотой АТГ-т шалгагдаж байгаа хэрэг байхгүй Х.Ихмөрөн: Мах экспортлохтой холбоотой АТГ-т шалгагдаж байгаа хэрэг байхгүй
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Х.Ихмөрөн: Мах экспортлохтой холбоотой АТГ-т шалгагдаж байгаа хэрэг байхгүй

2022 оны 11 сарын 04

Arslan.mn

"Мал амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлоход тулгарч буй асуудал, гарц шийдэл" хэлэлцүүлэг боллоо.

Энэ үеэр АТГ-ын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн "Мах экспортлохтой холбоотойгоор энэ онд шалгагдаж байгаа хэрэг байхгүй байна. Аливаа нэг асуудал гэмт хэрэг болсны дараа биш тодорхой хэмжээнд хүнд суртлыг арилгах чиглэлээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хууль эрх зүйн орчныг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах нь чухал. Ингэснээр авлигын хор хөнөөлийг олон нийтэд таниулах түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бодитой ажил болно гэж харж байгаа. 

Эрүүгийн хуулийн тодорхой зүйл ангиудад хамаарах гэмт хэргүүдийг бид бүхэн шалгана. Хэргийн бүрэлдэхүүн гомдол гаргагчид хамаарах зөрчлийн шинжээс хамаарч холбогдох хуулийн дагуу шийдвэрлэнэ. Нийтийг соён гэгээрүүлэх, таниулах чиглэлээр бид түлхүү үйл ажиллагаа явуулж байна" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642118
0 эможи

keyboard_arrow_up