Мазаалай баавгайн үхсэн ШАЛТГААНЫГ ТОДРУУЛАХААР ажлын хэсэг гарчээ Мазаалай баавгайн үхсэн ШАЛТГААНЫГ ТОДРУУЛАХААР ажлын хэсэг гарчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Мазаалай баавгайн үхсэн ШАЛТГААНЫГ ТОДРУУЛАХААР ажлын хэсэг гарчээ

2022 оны 11 сарын 04

Arslan.mn

Цахим хуудсанд нэгэн иргэн мазаалай үхсэн тухай мэдээллийг байршуулжээ.

Үүнтэй холбогдуулан БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Мазаалай үрэгдсэнээс уул уурхайн компани зогссон нь дээр. Монголд 51-хэн ширхэг бодгаль бүртгэгдсэн байдаг. Шалтгааныг тодруулах ажлын хэсгийг яамнаас явуулж байгаа" гэж цахим хуудсандаа бичжээ.

Мэдээлэл байршуулсан иргэн хорогдсон мазаалай нь Алтайн нурууны урд үзүүр Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст суманд голдуу нутагшиж байсныг дурджээ.

Мазаалай нь хармаг, зээргэнэ ховор гарсан жил, эсвэл ган болж ус ховордсон үед өлсөж үхдэг. Мөн тэдний амьдралын орчин тойрны хулс, бутан шугуйг хадах түймэрдэх, хүн мал эзлэх зэрэг ажиллагаа нь мазаалайг үргээн дайжуулдаг аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642099
0 эможи

keyboard_arrow_up