ИРГЭН: Түгжээтэй хүйтэн чингэлэг дотор хоёр нялх амьтан орилоостой ИРГЭН: Түгжээтэй хүйтэн чингэлэг дотор хоёр нялх амьтан орилоостой
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ИРГЭН: Түгжээтэй хүйтэн чингэлэг дотор хоёр нялх амьтан орилоостой

2022 оны 11 сарын 02

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрэв ийм тохиолдолд Цагдаагийн шуурхай дуудлагын утас 102 болон Хүүхдийн тусламжийн утас 108-д залгаад мэдээлэл өгөөрэй. 

Нэгэн иргэн цахим хуудаснаа "Дэнжийн 1000-д байдаг зуны байшинд нь хөдөөнөөс ирсэн найзтайгаа гал түлж буу халж цай ууж ном шагайж суусаар шөнийн 3 болсоныг мэдсэнгүй. Найздаа баяртай гэж хэлээд гарахад 3:30 болж байлаа. Энэ шөнө юу юу үзэв ээ, бүү үзэгд.

Нэг хүүхэн харанхуй гудамнаас уйлсаар гүйж ирэв. Шал согтуу юм. Би гэртээ орж чаддаггүй хөлдөж үхлээ гээд байхаар нь хашааг нь давж хаалгыг нь онгойлгож гэр гэх. Юманд нь оруулбал гэгээн минь, хүн байтугай нохой байхааргүй оромж, дүрслэн хэлэхийн аргагүй бохир хөлдүү урц...ухаангүй согтуу ганц хүүхэн. Тэр хүүхэн энэ шөнө хөлдүү оромжиндоо осгож үхэх нь мэдээж…

Цааш явтал Такси барих гэж ТҮЦ-ний ойрхон зогстол жаахан хүүхдүүд уйлах сонсдлоо. Бүр гайхаад ТҮЦ-ийг тойртол зурган дээрхи дүр зураг. Түгжээтэй хүйтэн чингэлэг дотор хоёр нялх амитан орилоостой. Бүр гайхшаа барлаа, дагаж уйлах дөхлөө. Ойрхон харагдах ТҮЦ-ний хаалгыг нүдвэл эр эм хоёр цухуйв, учраа хэлтэл тоосонгүй, нэг архичин хүүхэн энэ хоёр юмаа ингээд түгжиж хаяад алга болчихдог юм гэж тайлбар өгөв. Нялхасыг заяачид нь даатгаж залбираад явахаас өөр зам үлдсэнгүй.

Цааш явтал нэг шал согтуу, дан цамцтай өвгөн тохиов, Эрүү нь хавжигнаж өвдөг нь чичирсэн тэрээр Улаанхуаран орж яваа юм гэнэ, надаас тамхи гуйв. Үхсэний улаанхуаран, наадах чинь Баянбүрдийн тойрог гэж хэлээд уурандаа киданд нь нэг өшиглөөд хаяв. Нэг юманд уур хүрээд байлаа. Кидандуулсан согтуу өвгөн үглэж түгдэчсээр явж одов. Тэр өвгөн энэ шөнө хаа нэг гудамны булан хашааны ёроолд хөлдөж өлдөөд орчлонтоос тонилох нь гарцаагүй болов. Сүнс нь хойд насандаа ядахдаа дулаан газар төрөх болтугай.

Цааш явтал ухаангүй тас үсрээд унасан хориод насны залуу шарилжан дотроос олдов. Гутал байдаггүй. Амьтай голтой бололтой дуугарч байна. Энэ ингээд үхвэл ээж аавын нь сахиус надад гомдох биз гэж бодоод эрүүлжүүлэх дуудтал эргүүл ойрхон явсан бололтой дорохноо хүрээд ирэв. Ирсэн цагдаа нарт хоёр хүүхдийг аргалахыг гуйв, бусад согтуучууд яамай. Шалгая л гэнэ хөөрхий. Цагдаа нарыг хааяа ч бол хайрлаж байя гэж бодов.

Цааш явтал нэгэн найт клабаас эр охин хөгшин залуу бөөн согтуучууд гарч орж байна. Хэд нь үхээд хэд нь сэхэхийг таашгүй.

Хэлтгий гэхэд дэндүү хэлтгий энэ улсын сэлмэн эвэрт, сэнжит данх, утаа униар, гуйлгачин архичин бүгдийг нийлүүлж байгаад бузрыг нь бутартал, буртагийг нь хийстэл, бугийг нь зайлтал гөрмөл суртай сухайгаар гөвдөж гөвдөж хаяаад, элэг дөрөв галуун цуваанд нь оруулж эр эм хөгшин залуугүй, буцламгай халуун усанд булхаж булхаж орхимоор болцорцож.

Энэ хэдэн Монголоос хэд нь үлдэж 22р зууны нар харах юм таашгүй." хэмээв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
1
wow an post
2
yay an post
sad an post
19
ouch an post
confuse an post
3
angry an post
3
642013
34 эможи

Зочин
2022-11-03 10:45
Хөлдүү гудамжинд хүн байлгаж байдаг улс манайхаас өөр байдаг болов уу? -30° хүрээгүй бхд л хөлдөж үхнэ шд. Тийм орон гэргүй архичин ч хүн юм болохоор амьдрах гэж ядаж л бг бх. Бүгдий нь 2 хуаран шиг газар байлгаад өглөө цас цэвэрлүүлж өдөр халуун бантан ч болтугай өгөөд албадан ажиллуулж хараа хяналтанд авах хэрэгтэй хүнлэг нийгмийн хуулинд хүн амьд явах эрхтэй гэдэг шд. Гэхдээ архинаасхолдуулж ажиллуулах газар зөндөө л санагдахын. Хог ангилж ялгах,цэвэрлэх баг болгоод 1 хүн харгалзаж хөдөлмөр хийж орон байр хоолтой байлгах нь зөв юмуу. 3500.000 хүн ам их биш хөдөлмөр,хоол голохгүй болтол хүмүүжүүлэх хэрэгтэй. Малын буян хаядаг газраас гэдэс толгой арилгуулж
Зочин
2022-11-02 19:16
Ийм юмнууд хүүхэд төрүүлж ирээдүйд өвчтэй зовлонтой тахир дутуу халамжийнханы тоог нэмээд байгаа нь харамсалтай. Монгол тахир дутуучуудын орон болохнээ. Одоо бүр ингэж хэлсэн хүнийг чиний яаж явахыг мэдэхүү??? Гэж хараадаг болж.
MONGOLIA NEWS
2022-11-02 19:11
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг үр дагаваргүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарахыг хүсч байна уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй NAHEALTHCARE.IN@GMAIL.COM хаягаар холбоо барина уу whatsapp дугаар: 19099134258
Зочин
2022-11-02 10:05
гэр хороололын наад захын аймарсаад байх зүйлгүй жишээ нь л энэ бүр гүнлүү нь орвол ухаан алдаж унацгаав. Ах дүү эцэг эх наашаа гэх хүнгүй ухамсаргүй дээр нь залуу бол тэгээл амьдрал дуусаа утгагүй архи
keyboard_arrow_up