Х.Нямбаатар сайд аа, өчигдөр хорих ангид дахиад нэг эмэгтэй НАС БАРЧИХЛАА ! Х.Нямбаатар сайд аа, өчигдөр хорих ангид дахиад нэг эмэгтэй НАС БАРЧИХЛАА !
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Х.Нямбаатар сайд аа, өчигдөр хорих ангид дахиад нэг эмэгтэй НАС БАРЧИХЛАА !

2022 оны 11 сарын 01

Arslan.mn

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцлага, ёс зүйн доголдол үүсэж, сүүлийн үед хоригдлууд оргох, амь насаа алдах, оргохоор завдаж гэмтэх, эрүүдэн шүүлгэх зэрэг олон ноцтой зөрчил гараад байгааг олон нийтэд мэдээллэсэн. Энэ дагуу ч удирдлагуудад нь хариуцлага тооцохоо мэдэгдээд буй.

Тэгвэл ХЗДХ-ийн сайд нь ШШГЕГ-ын удирдлагадаа хариуцлага тооцох уу, яах уу гэж хугацаа хожиж, олны анхаарлыг сарнихыг хүлээн дүлэгнэж байх хооронд ял эдэлж байсан 64 настай эмэгтэй хорих ангид өчигдөр буюу 10 дугаар сарын 31-ний өдөр нас барсан хэрэг гарлаа.

Тодруулбал, ХУД-ийн 21-р хороо, Хорих 401 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байсан хүн нас барлаа гэх дуудлага мэдээллийг шалгахад, ШШГЕГ-ын харъяа 407-р ангид ял эдэлж байсан иргэн Ц нь тархины цус харвалт оноштойгоор тус хорих ангийн эмнэлэгт 2022 оны10 дугаар сарын 27-ны өдөр ирж, эмчлэгдэж байгаад ил харагдах гэмтэл шархгүй нас барсан хэмээн шалгагдаж байгаа аж.

Уг хэргийг ХУД дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм. 

Өөрөөр хэлбэл тухайн нас барсан хоригдолд хорих газраас 4 хоног эмнэлгийн олигтой тусламж, үйлчилгээ үзүүлэлгүй, оношлогоо хийхгүй байсаар амь насанд нь хүрсэн байж болзошгүй хэмээн ойрын эх сурвалжуудаас  нь хардаж байгаа аж. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
641972
1 эможи

Зочин
2022-11-01 13:56
Хорих эмнэлэг гэхээр өвчний жам ёсоор хүн өнгөрч болохгүй бусад эмнэлэгт өвчний жам ёсоор үхэж болдог энэ сэтгэлгээнээс салмаар юм үнэхээр хүнд өвчтэй бол хэнбэгуайнч бай хаана өнгөрч болно шүү дээ. Мэдээж эмнэлгийн байгууллага болох бүх л эмчилгээг хийсэн байгаа байлгүйдээ. Нэгнийгээ харлуулах юмаа олж ядах юмаа
Зочин
2022-11-01 13:16
Эмнэлэгт эмчлүүлж байсан бол бүхий л арга хэмжээг авсан гэж биеэ өмөөрч арьсаа хамгаалахаа боль. Хийгдсэн эмчилгээг нарийн шалгахгүйгээр хохирогчийн буруу болгоод өнгөрдөг хэвшмэл байдалдаа дасчихсан алуурчид чинь ЭМ-ийн салбарынхан шүү.
Анд
2022-11-01 12:56
Эмч болгон л өвчтөнөө чадахаараа л эмчлэхийг боддог, тэр тусмаа хорих ангид эмчлүүлж байгаа эмч нар шаардлагатай бүх л арга хэмжээг авч байгаа, нас барсан өвчтөний ар гэрийхний сэтгэл санааг бодмоор юм, юунч тодорхой болоогүй байхад салбарын сайд, байгууллагын дарга нарыг нь харлуулах гэж ийм нийтлэд оруулж л байдаг, таарчдээ
Анд
2022-11-01 12:56
Эмч болгон л өвчтөнөө чадахаараа л эмчлэхийг боддог, тэр тусмаа хорих ангид эмчлүүлж байгаа эмч нар шаардлагатай бүх л арга хэмжээг авч байгаа, нас барсан өвчтөний ар гэрийхний сэтгэл санааг бодмоор юм, юунч тодорхой болоогүй байхад салбарын сайд, байгууллагын дарга нарыг нь харлуулах гэж ийм нийтлэд оруулж л байдаг, таарчдээ
Jerry
2022-11-01 12:50
Yu vee horih baiguullagiin emnelegt hund uvchtei uvchtun nas barahaar shuud said baiguullagiin udirdlaguud ni buruutdag boltsiimuu, emneleg yum chin dotroo juram ajil vvrgiin huviar gej bdag blgui dee
Отгоо
2022-11-01 12:44
Харамсалтай л юм, мэдээж эмнэлэгийн байгууллага шаардлагатай бүхий л арга хэмжээг авч байгаа, цагдаагийн байгууллага, шүүх эмнэлэг шалтгааныг нь тогтоох байх, хэрэв хариуцлага алдсан байдал илэрвэл мэдээж хариуцлагаа хүлээнэ, харин энэ бүгдийг сайд, байгууллагын удирдлагатай холбож шууд гэм буруутай мэтээр нийгэмд тараах нь ёс зүйгүй үйлдэл шүү. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг одоо ингэж ашиглахаа больмоор юм, гэхдээ манай иргэд юмыг ойлгодог болсон байгаа шүү.
Отгоо
2022-11-01 12:40
Харамсалтай л юм, мэдээж эмнэлэгийн байгууллага шаардлагатай бүхий л арга хэмжээг авч байгаа, цагдаагийн байгууллага, шүүх эмнэлэг шалтгааныг нь тогтоох байх, энэ бүгдийг сайд,
Zochin
2022-11-01 12:17
Эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа бол эмч нар шаардлагатай бүхий л арга хэмжээг авч л байгаа шүү дээ, эмнэлэгийн салбарт хэвтэн эмчүүлж байгаад өвчний улмаас харамсалтайгаар нас барж л бдаг, энэ болгоныг байгууллагын эмч удирдлагуудтай холбож сэвэх нь өөр л зорилготой байх даа
keyboard_arrow_up