ХХААХҮЯ: Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсэг хуралдлаа ХХААХҮЯ: Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсэг хуралдлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 14, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ХХААХҮЯ: Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсэг хуралдлаа

2022 оны 8 сарын 29

“Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 277 дугаар тогтоол, 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын болон ургац хураалтын бэлтгэлх хангах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 09 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор ХХААХҮЯ-ны дэргэд Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар ажлын хэсэг байгуулан 7 хоног бүрийн Баасан гарагт аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газруудтай цахим хурал хийж нөхцөл байдлыг сонсон, үнэлэлт дүгнэлт өгч, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөн ажиллаж байна. 

Энэ удаагийн хурлаар Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун “Мал эмнэлгийн арга хэмжээний явц, цаашид анхаарах асуудлын талаар”, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны газрын ахлах мэргэжилтэн н.Намхайноров “Улсын тусгай хэрэгцээний отрын бүс нутагт мал оторлуулахад анхаарах асуудал”-аар тус тус мэдээлэл хийлээ. 

Мөн зуншлага тааруу, малын тарга хүч муу, хадлан бэлтгэл хангалтгүйн улмаас  өвөлжилт хүндэрч болзошгүй, малын гоц халдварт өвчний хорио цээрийн дэглэмтэй байгаа Өмнөговь, Дорноговь, Дундговь, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Завхан аймгуудын нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсож тулгамдаж буй асуудлаар харилцан санал солилцлоо. Сэлэнгэ, Булган аймгууд өвс, тэжээлийн захиалга авч хүндэрч болзошгүй аймгуудад туслахаа илэрхийллээ. 

Хурлын төгсгөлд ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баянбат аймгуудаас ирж байгаа хадлангийн мэдээ, хэрэгцээлэх малын тоо, бэлчээрийн ургамал хамгааллын намрын арга хэмжээний төлөвлөлт, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй худаг, уст цэгийн чанар, эзэмшүүлэлт, отор нүүдлийн зохион байгуулалтад анхаарах талаар үүрэг чиглэлийг өглөө. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641926
0 эможи

keyboard_arrow_up