ТЦА: Таван цагийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 501 ЖОЛООЧИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ ТЦА: Таван цагийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 501 ЖОЛООЧИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ТЦА: Таван цагийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 501 ЖОЛООЧИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ

2022 оны 10 сарын 29

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас 2022 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 22:00 цагаас мөн сарын 29-ний 03:00 цаг хүртэлх хугацаанд “Илрүүлэлт-оргодол 2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд "Уусан бол бүү жолоод" шөнийн хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулжээ. 

Тус арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын алба хаагчид шалгалт шалгалтыг явуулсан байна.

Хяналт шалгалтын хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нийслэлд 208, орон нутагт 293 нийт 501 жолоочийг илрүүлжээ.

Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хөдөлгөөнд оролцож явсан зөрчил нийслэлд 102, орон нутагт 196 нийт 298 зөрчил, цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах /АСАП/ санд бүртгэлтэй эрэн сурвалжлагдаж байгаа 7 иргэн, 29 эд зүйлс, тээврийн хэрэгсэл тус тус илрүүлсэн аж.

Arslan.mn

Хөдөлгөөнд оролцогч та дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийн өөрийн болон бусдын амь нас эрүүл мэнд, эд материалд хохирол учруулж болзошгүй эрсдэл өдөр тутамд байгааг ухамсарлаж өөрөө үлгэрлэн хэн нэгний буруу үйлдлийг таслан зогсооход таны оролцоо, хамтын ажиллагаа чухал байгааг анхаарна уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5
641892
14 эможи

Ah
2022-10-30 13:10
Эрх хасах бол түр зуур л аргацааж бга хэрэг наадуул чинь эрхээ хасуулсан ч согтуу жолоо барина эрхийг нь хас торгууль өндөр тавь дор хаяж 30 хоног хорь
Иргэн
2022-10-29 12:48
Согуу жолоочийн эрхийг хасах нь тэдэнд арга хэмжээ болохгүй байгааг олон жил харууллаа. Олонч хүний амь нас эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол үзэв. Одоо шоронд илгээх хуультай л бол. Хүний амьд явах эрхийг баталгаажуулаагүй.
Зочин
2022-10-29 12:30
Энэ согтуу тээврийн цаана өчнөөн хүний амь нас эрүүл мэнд байгаа шүү
Зочн
2022-10-29 12:29
Эрхээ хасуулчихаад машинаа бариад яваад л байна цагдаа нарийн хаагуур яваад байдаг юм бүүмэд хуулиа чангал
zochin
2022-10-29 12:26
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь цаг тутамд байсаах ч байгаа байсаарч байх болно одоо ч жолоодоод явж л байгаа хулиа чангал
Zochin
2022-10-29 12:17
Joloo barihgvil bolgoldoo
Zochin
2022-10-29 12:17
Joloo barihgvil bolgoldoo
Бадамсэд
2022-10-29 12:04
Одоо наад пиздануудаа шууд 6сараар хорь л доо!
Зочин
2022-10-29 11:41
Ийм ухамсар дорой нөхдүүдийн жолооны эрхийг бүр мөсөн хасах хэрэгтэй ! Хичнээн гэмгүй мөрөөрөө яваа хүмүүс эдний золиос болж байна.Хатуурхах юман дээрээ хатуу бай !!!
Зочин
2022-10-29 10:56
dahij joloo barihgui bolgoh heregtei uuriin bolon busadiin ami nasand zanalhiij bn
ЦЕГ
ТЦА

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up