ТЦА: Зөрчил гаргасан жолооч торгуулиа төлсний дараа УРАМШУУЛАЛ ОЛГОНО ТЦА: Зөрчил гаргасан жолооч торгуулиа төлсний дараа УРАМШУУЛАЛ ОЛГОНО
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 12, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ТЦА: Зөрчил гаргасан жолооч торгуулиа төлсний дараа УРАМШУУЛАЛ ОЛГОНО

2022 оны 10 сарын 26

 Arslan.mn

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын хувьд урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэгээ зөрчих, зогс шугам давж зогсох, уулзвар гарц хаах, уулзварт давхар эргэх, эгнээ хааж зогсох, эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих гэх мэтээр замын хөдөлгөөний дүрмийг ихээр зөрчдөг. Иргэн эдгээр зөрчлүүдийг зургийг дарж "E Police" апликейшн руу илгээнэ. Үүнийг Тээврийн цагдаагийн албанаас шалгаж, зөрчилд торгууль ногдуулдаг байхаар ярилцаж байна. Тухайн зөрчил гаргасан иргэн торгуулиа төлсний дараа мэдээлэл илгээсэн иргэнд урамшуулал олгох байдлаар зохицуулалт хийхээр ажиллаж байна. 

Ажлын хэсэг дээр Зөрчил мэдээлсэн иргэнд 20 хүртэлх хувийн урамшуулал олгодог байхаар ярилцаж байна. Энэ нь замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхэд чухал нөлөөтэй ажил болно гэж үзэж байна. Иймээс энэхүү тогтолцоог хурдан хугацаанд нэвтрүүлэх тал дээр Ажлын хэсэг шуурхай ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
3
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
641788
8 эможи

Зочин
2022-10-27 09:55
Bi buruu oilgod bnu garchig buruu bnu? FUCK
keyboard_arrow_up