Дээд шүүх Б.Жагарын намыг бүртгэхээс ТАТГАЛЗЛАА Дээд шүүх Б.Жагарын намыг бүртгэхээс ТАТГАЛЗЛАА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Дээд шүүх Б.Жагарын намыг бүртгэхээс ТАТГАЛЗЛАА

2022 оны 10 сарын 26

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр /2022.10.26/ боллоо. 

Хуралдаанаар Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам  үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай иргэн Б.Жагарын өргөдлийг хэлэлцээд тус намын дүрэм нь Улс төрийн намын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4, 11.2.5, 13 дугаар зүйлийн 13.8 дахь заалтуудад  нийцээгүй зэрэг үндэслэлээр мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д зааснаар улс төрийн намын бүртгэлд бүртгэхээс татгалзаж шийдвэрлэв.

Мөн “Санчир-Ундрах” XXK-ийн захирал Б.Болд-Эрдэнэ, өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ нараас ирүүлсэн “Эрх зүйн маргааны хэргийн харьяалал тогтоолгох” тухай хүсэлтийг хэлэлцээд харьяалал тогтоолгохоор ирүүлсэн хүсэлтэд дурдсан асуудал нь Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.4 дэх хэсэгт заасан хуулиар харьяалал тогтоогоогүй эрх зүйн маргаан биш, уг үндэслэлд хамаарахгүй гэж үзэж, хүсэлтийг хангахаас татгалзлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641780
1 эможи

keyboard_arrow_up