ТЦА-нд ажиллах хүсэлтээ иргэдийг БҮРТГЭЖ БАЙНА ТЦА-нд ажиллах хүсэлтээ иргэдийг БҮРТГЭЖ БАЙНА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 15, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ТЦА-нд ажиллах хүсэлтээ иргэдийг БҮРТГЭЖ БАЙНА

2022 оны 10 сарын 26

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад шалгалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авах тул тус албанд ЦАГДАА ЗОХИЦУУЛАГЧААР ажиллах хүсэлттэй иргэдийг бүртгэж байна.

Тавигдах ерөнхий шаардлага:
• Монгол Улсын иргэн байх,
• Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх, /Монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй/,
• Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй,
• Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх,
• Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх /цэргийн албыг биеэр хаасан болон оюутан цэрэг, дүйцүүлэн хаасан/,

Тавигдах тусгай шаардлага:
• Биеийн өндөр 170 см буюу түүнээс дээш, 30 хүртэл настай, эрэгтэй
• Эрүүл мэндэд тавигдах шаардлагыг хангасан байх,
• Шивээсгүй байх,
• Цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай хариуцлагатай ажиллах,
• Нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах, иргэдтэй зөв боловсон харилцах ур чадвар эзэмшсэн байх, хувийн зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх,
• Жолооны В, С ангилалтай байх

Жич: ЭМЭГТЭЙ ИРГЭН БҮРТГЭХГҮЙ
Дэлгэрэнгүй мэдээллийг Тээврийн цагдаагийн албаны 309 тоот өрөөнд биеэр ирж уулзах буюу 93021700 /хүний нөөцийн мэргэжилтэн/ утсаар лавлана уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641773
0 эможи

keyboard_arrow_up