УЕПГ: Мөрдөн байцаалтын 2528  хэрэгт хяналт тавьж, 259  хэргийг ЯЛЛАХ ДҮГНЭЛТ үйлдэн шүүхэд шилжүүлжээ УЕПГ: Мөрдөн байцаалтын 2528 хэрэгт хяналт тавьж, 259 хэргийг ЯЛЛАХ ДҮГНЭЛТ үйлдэн шүүхэд шилжүүлжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

УЕПГ: Мөрдөн байцаалтын 2528 хэрэгт хяналт тавьж, 259 хэргийг ЯЛЛАХ ДҮГНЭЛТ үйлдэн шүүхэд шилжүүлжээ

2022 оны 10 сарын 24

Arslan.mn

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 10 дугаар сарын 17-ноос 21-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 28551, мөрдөн байцаалтын 2528 хэрэгт хяналт тавьж ажиллав.

Хяналтын ажлын явцад мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 401 даалгавар бичгээр өгч, гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 14 мэдэгдэл хүргүүллээ.

Түүнчлэн 259 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэв.

Тодруулбал,

  • Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 138,
  • Өмчлөх эрхийн эсрэг 88,
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 15,
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг 5,
  • Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 9,
  • Авлигын 3,
  • Амьд явах эрхийн эсрэг 8,
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 7,
  • Хүүхдийн эсрэг болон Татвар төлөхөөс залсхийх тус бүр 2,  
  • Худал мэдээлэл тараах,  Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших, Хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх, Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг тус бүр 1-ийг шүүхэд шилжүүлсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641684
0 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up