ОСНААУГ: “Аюулгүй байдал ажилтан бүрийн хариуцлага” туршлага солилцох сургалт боллоо ОСНААУГ: “Аюулгүй байдал ажилтан бүрийн хариуцлага” туршлага солилцох сургалт боллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ОСНААУГ: “Аюулгүй байдал ажилтан бүрийн хариуцлага” туршлага солилцох сургалт боллоо

2022 оны 10 сарын 21

Arslan.mn

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас “АЮУЛГҮЙ БАЙДАЛ АЖИЛТАН БҮРИЙН ХАРИУЦЛАГА” уриаг дэвшүүлж ХЭМАБ-ын олон улсын стандарт нэвтрүүлэн ажиллаж байгаа хувийн хэвшил болон эрчим хүчний салбарын бусад байгууллагуудтай туршлага солилцох, судлах сургалтыг зохион байгуулан ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд 10 дугаар сарын 20-ны өдөр “М СИ ЭС КОКА КОЛА ХХК”-тай хамтран уурын зуух, ус цэвэршүүлэх байгууламж болон үйлдвэрийн байртай танилцах харилцан туршлага солилцох сургалтыг зохион байгууллаа. Сургалтад ОСНААУГ-ын нийт салбар төвүүдийн ХАБЭА мэргэжилтэн, дулаан хангамжийн инженер, тоног төхөөрөмжийн засварчин зэрэг 57 ажилтан хамрагдав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641645
0 эможи

keyboard_arrow_up