Нийгмийн даатгалын сангийн орлого 652.8 тэрбум төгрөгөөр НЭМЭГДЖЭЭ Нийгмийн даатгалын сангийн орлого 652.8 тэрбум төгрөгөөр НЭМЭГДЖЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Нийгмийн даатгалын сангийн орлого 652.8 тэрбум төгрөгөөр НЭМЭГДЖЭЭ

2022 оны 10 сарын 20

Arslan.mn

Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний 9 сард 2541.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 652.8 (34.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв.

Үүнд тэтгэврийн даатгалын сангийн орлого 581 (36 хувь) тэрбум, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого 59.6 (75.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Нийгмийн даатгалын сангийн зарлага мөн хугацаанд 2512.7 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос 603.2 (31.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 582.8 (33.9 хувь) тэрбум, ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 14.2 (35.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Засгийн газрын тогтоолоор Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн авч буй тэтгэврийн хэмжээг 15 хувиар нэмэн НДС-гаас олгох бүрэн тэтгэврийн, цэргийн алба хаасны тэтгэврийн доод хэмжээг 500 мянга, НДС-гаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 400 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосон нь тус сангийн зарлагын өсөлтөд нөлөөлжээ.

Мөн УИХ-аас баталсан “Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хууль”-ийн дагуу энэ оны 5-8 дугаар сард нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө төлсөн 1155114 даатгуулагчийн 38.1 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.

Тэтгэврийн даатгалын сангаас энэ оны эхний 9 сард 475.4 мянган хүнд 2265.8 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 16.9 (3.7 хувь) мянган хүнээр, олгосон тэтгэврийн хэмжээ 545.7 (31.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжид дээрх хугацаанд 124.6 мянган хүнд 22.9 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 32 (34.6 хувь) мянган хүнээр, олгосон тэтгэмжийн хэмжээ 3.7 (19.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн ийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641563
0 эможи

НДЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up