ТЦА: Ослоор иргэдийн эрүүл мэнд хохирохоос гадна долоон тээврийн хэрэгслийг мөргөсөн тул 117 сая төгрөгийн хохирол учирсан ТЦА: Ослоор иргэдийн эрүүл мэнд хохирохоос гадна долоон тээврийн хэрэгслийг мөргөсөн тул 117 сая төгрөгийн хохирол учирсан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ТЦА: Ослоор иргэдийн эрүүл мэнд хохирохоос гадна долоон тээврийн хэрэгслийг мөргөсөн тул 117 сая төгрөгийн хохирол учирсан

2022 оны 10 сарын 19

Arslan.mn

ТЦА-ны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар цаг үеийн нөхцөл байдал, зам тээврийн ослын талаар мэдээлэл өглөө.

ТЦА-ны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат "БЗД-ын 26-р хороонд Норжин худалдааны төвийн араас болсон осолтой холбогдуулан нийгэмд үл ойлголцол үүсэж байна. Прокурорын зөвшөөрлийн дагуу шинээр гарсан нөхцөл байдлын хүрээнд мэдээлэхэд 7 машин мөргөж хоёр хүүхэд мөргөсөн жолооч М тухайн өдөр тээврийн хэрэгслийг анхнаас нь унаад хөдөлсөн гэдгийг нотолсон. Машиныг Б гэдэг хүн жолоодож эхлүүлсэн ч замын дундаас М гэгч нь тээврийн хэрэгслийг жолоодсон байна. Жолооч Зүүн дөрвөн замаас хөдөлж дүрмийн зөрчилгүй явсаар осол болсон газарт очсон. Тухайн өдөр цагдаа нар ажил үүргээ гүйцэтгэж байсан. Осол болсноос 15 минутын хугацаанд цагдаа, эмнэлгийн байгууллага очиж хамгаалалтад авсан. Ослын улмаас нэг хүүхэд эмнэлэгт эмчлүүлж байна. Биеийн эрүүл мэнд тогтвортой" гэв.

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн дарга хошууч В.Хосбаяр "Шинжээчдийн дүгнэлт гарсан. Урьдчилсан байдлаар иргэн С-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Шүүхийн шинжилгээний байгууллагаас тогтоосны дагуу зүүн өвдөг шалбарч, зуларсан нь хөнгөн гэх ангилалд багтдаг. Эрүүл мэндийн нэмэлт шинжилгээнд оруулж байна. Тухайн хэрэгт иргэдийн эрүүл мэнд хохирсноос гадна долоон тээврийн хэрэгслийг мөргөсөн тул 117 сая төгрөгийн хохирол учирсан" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
641539
2 эможи

keyboard_arrow_up