ТЦА: Жолоо барьж явсан М нь цагдаагийн албан тушаалтны хүүхэд гэдэг нь ТАШАА МЭДЭЭЛЭЛ ТЦА: Жолоо барьж явсан М нь цагдаагийн албан тушаалтны хүүхэд гэдэг нь ТАШАА МЭДЭЭЛЭЛ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ТЦА: Жолоо барьж явсан М нь цагдаагийн албан тушаалтны хүүхэд гэдэг нь ТАШАА МЭДЭЭЛЭЛ

2022 оны 10 сарын 18

Өнгөрөгч долоо хоногийн баасан гараг буюу аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт авто замын урсгал сөрж, долоон машин мөргөн, хоёр хүүхэд гэмтээсэн онц ноцтой осол гарсан.

Дээрх хэрэгтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн албаны удирдлагууд өнөөдөр /2022.10.18/ тайлбар хийлээ.

Одоогоор ослын нарийвчилсан шалгалт явж байна. Тус машиныг М гэх 29 настай эмэгтэй жолоодож явсан нь гэрч болон бусад баримтуудаар тогтоогдож байгаа.

Хэрэг гарах үед жолоо барьж явсан М-ийн найз залуу Б-ын асуудал яригдаж байгаа бөгөөд тухайн үед тэрбээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогдож байгаа. Энэ осол хэрэгтэй холбоотой байж болох бүх асуудлыг нарийвчлан шалгана. Харин жолоо барьж явсан М гэгчийг цагдаагийн албан тушаалтны хүүхэд гэдэг мэдээлэл гарсан нь ташаа бөгөөд тус иргэн нь ижил овогтой гэдгээрээ ийм мэдээлэл тараагдсан байна.

Хоёр хүүхдийн эрүүл мэндийн тухайд, шүүх шинжээч томилсон, албан ёсны нарийвчилсан мэдээллийг аваагүй байна. Тухайн үед процессийн дагуу шүүх шинжилгээнийхэн авч явсан. Өнөөдрийн байдлаар нэг хүүхэд гадуур, нэг хүүхэд нь эмнэлэгт эмчлүүлж байна гэх мэдээллийг өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641502
0 эможи

keyboard_arrow_up