АТГ 60 өргөдөл гомдол хүлээн авсны 63 хувь нь авлигын шинжтэй байна АТГ 60 өргөдөл гомдол хүлээн авсны 63 хувь нь авлигын шинжтэй байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

АТГ 60 өргөдөл гомдол хүлээн авсны 63 хувь нь авлигын шинжтэй байна

2022 оны 10 сарын 13

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 10 дугаар сарын 3-7-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 60 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 63.3 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд хүний нөөц томилгоо, тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 170 дуудлага хүлээн авчээ.

Тус алба “Улс төр, шүүх, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”-г гүйцэтгэх хүрээнд “Эко шийдэл” төрийн бус байгууллагатай хамтран улс төрийн болон хууль хяналтын салбарын төсөөллийн судалгааны мэдээллийг нийтийн алба, шүүх, бизнес эрхлэгч, олон улсын байгууллагын төлөөлөл бүхий 18 шинжээчийг оролцуулж судалгааны мэдээллийг цуглуулаад байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641342
0 эможи

АТГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up