Д.Сумъяабазар: Автомашины хэрэглээ жилд 80 мянгаар нэмэгддэг, Бидний бүтээн байгуулалтын хурд эдгээр өсөлтийг ГҮЙЦЭХГҮЙ БАЙНА Д.Сумъяабазар: Автомашины хэрэглээ жилд 80 мянгаар нэмэгддэг, Бидний бүтээн байгуулалтын хурд эдгээр өсөлтийг ГҮЙЦЭХГҮЙ БАЙНА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.Сумъяабазар: Автомашины хэрэглээ жилд 80 мянгаар нэмэгддэг, Бидний бүтээн байгуулалтын хурд эдгээр өсөлтийг ГҮЙЦЭХГҮЙ БАЙНА

2022 оны 10 сарын 10

Улаанбаатар хотын хүн ам механикаар жилд дунджаар 45 мянгаар нэмэгдэж байгаа. Ердийн өсөлт 30-35 мянга байна. Ингэхээр хотын хүн ам жилд 70-80 мянгаар өсөж байна гэсэн үг. Мөн автомашины хэрэглээ жилд 80 мянгаар нэмэгддэг. Бидний бүтээн байгуулалтын хурд эдгээр өсөлтийг гүйцэхгүй байгаа. Мөн хөрөнгө оруулалт дутагдалтай байна. Үүнийг дорвитой өөрчилж, хууль, эрх зүйн зохицуулалт хийж өгөхгүй бол болохгүй. Энэ өсөлтийг хэрхэх вэ гэдэг нь зөвхөн Хотын даргын бодлого биш, төрийн бодлого болж байгаа юм.

Хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах нь хөгжлийн үндсэн асуудал. Алслагдсан бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийг татварын зөв зохицуулалтаар дэмжих, цалин, урамшууллын дэмжлэг нь хотоос илүү байж орон нутагт иргэд амьдрах нөхцөл, суурийг бүрдүүлнэ. Үүний цаана дэд бүтэц, эрчим хүчний хэрэглээ, дулаан хангамжийн асуудал бий. Энэ болгоныг төрийн бодлогын хөгжлийн үндэс, суурь болгож байж 1.5 сая км газар нутагт 3.4 сая хүнийг тэгш, хүртээмжтэй байдлаар амьдруулах нөхцөл бүрдэнэ. Ингэж байж хотын асуудлыг жигд шийднэ.

Эх сурвалж: gogo.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641253
0 эможи

keyboard_arrow_up