БХТ нь ГЗБГЗЗГ-тай барилга, байгууламжийн “нэгдсэн мэдээллийн сан“-тай болох чиглэлээр ХАМТРАН АЖИЛЛАНА БХТ нь ГЗБГЗЗГ-тай барилга, байгууламжийн “нэгдсэн мэдээллийн сан“-тай болох чиглэлээр ХАМТРАН АЖИЛЛАНА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

БХТ нь ГЗБГЗЗГ-тай барилга, байгууламжийн “нэгдсэн мэдээллийн сан“-тай болох чиглэлээр ХАМТРАН АЖИЛЛАНА

2022 оны 10 сарын 07

Arslan.mn

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ нь мэдээллийн санд хандах эрх үүсгэх, мэдээлэл харилцан солилцох, ашиглах талаар хамтран ажиллах гэрээг өнөөдөр /2022.10.07/ үзэглэлээ.

Тодруулбал,  Барилгын хөгжлийн төвийн “Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан” /www.mcis.gov.mn/ болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын “Хот байгуулалтын кадастрын цахим систем” болох “Урбан менежер” мэдээллийн сангуудыг холболт хийх ажлыг эхлүүллээ.

Arslan.mn

Мэдээллийн санг холбосноор талууд дараах мэдээллийг харилцах солилцож, үйл ажиллагаандаа ашиглах боломжтой болж байгаа юм.

Барилгын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын мэдээлэл, барилга, байгууламж захиалагчийн техникийн хяналтын үйл ажиллагааны мэдээлэл, барилга, байгууламжийн зураг төслийн магадлалын мэдээлэл

Байр зүйн зураг, газрын кадастрын мэдээлэл, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хот байгуулалтын хөгжлийн төлөвлөгөө, инженер геологи болон газар хөдлөлтийн бичил мужлалын зураг.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641190
0 эможи

keyboard_arrow_up