БХТ: “EXPO MONGOLIA-2022“ олон улсын үзэсгэлэн болно БХТ: “EXPO MONGOLIA-2022“ олон улсын үзэсгэлэн болно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БХТ: “EXPO MONGOLIA-2022“ олон улсын үзэсгэлэн болно

2022 оны 10 сарын 06

Arslan.mn

“Expo Mongolia 2022" уул уурхайн болон бусад бүх салбарыг хамарсан олон улсын үзэсгэлэн, бага хурал найм дахь удаагаа буюу 2022 оны аравдугаар сарын 12-14 ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнд Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Байгаль орчин, уур амьсгал хамгаалал, эдийн засгийн яам-BMWK, Хүнд машин механизм үйлдвэрлэгчдийн холбоо-VDMA, Чех улсын үйлдвэр худалдааны яам-CMIT, Чех улсын олборлолтын техникийн ассоциаци-CDTE зэрэг олон улсын байгууллагууд оролцох юм байна.

Улаанбаатар хотын Засаг даргын тамгын газрын дэмжлэгтэйгээр олон улсын хөрөнгө оруулагчид, үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдийн хуран чуулдаг "EXPO MONGOLIA" үзэсгэлэн, бага хурлын үеэр үйлдвэр, аж ахуйн нэгжүүд харилцан бизнесийн холбоо тогтоох, Монгол Улсад болон ойр орчмын улс орнуудын мэргэжил нэгтнүүдэд өөрийн үйлдвэрлэл үйлчилгээний шинэлэг технологиудын талаар танилцуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой юм.

"Мишээл экспо" төвд зохион байгуулагдах тус үзэсгэлэнд Чех, Норвег, Австри, Герман болон Монгол Улсын уул уурхайн олборлох, ялган ангилах, боловсруулах болон тээвэрлэх технологиор чиглэсэн уул уурхайн компаниуд өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцуулах юм байна.

Холбоо барих: 7000 9471

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641150
0 эможи

keyboard_arrow_up