COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Захирлынхаа эд зүйлсийг дур мэдэн авч хэрэглэсэн манаачид нэг жилийн хорих ЯЛ ОНООЖЭЭ

админ
2022 оны 10 сарын 04

Байгууллагын болон бусдын эд зүйлийг дур мэдэн авч хэрэглэвэл буруутан болдгийг шүүхийн мэдээллээс харж болно. Санаандгүй байдлаар хэн нэгний эд зүйлийг авахгүй, заавал зөвшөөрөл авах нь зүйтэйг хуулийн байгууллагынхан зөвлөж байна.



Иргэн Г нь “Х” ХХК-д манаачаар ажиллаж байхдаа тус компанийн захирал Б-н эзэмшлийн аккумлятор, шахдаг хөөс, усны сав, түлш зэрэг эд зүйлийг дур мэдэн авч, 5,729,900 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон байна. Прокуророос Г-г бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн яллах  дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Г-г “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд “...1,300 литр түлш байсан эсэхийг бүрэн тогтоогоогүй...” тул хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Улсын дээд шүүх хэргийг хянан хэлэлцээд Г-ийн үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон, харин анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж дүгнэн, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Хуульд итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно гэж заажээ. Ийнхүү үүрэг хүлээсэн шинжээрээ бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргээс ялгагддаг бөгөөд завших гэмт хэрэг нь өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бүрэн бүтэн байдлаас ямар нэгэн хэсгийг тасалж, бусдад шилжүүлж, үрэгдүүлсэн, эсхүл өөрөө авч завшсан идэвхтэй үйлдлээр илэрнэ.

Шүүгдэгч Г-ийн хувьд “Х” ХХК-д манаачаар ажиллаж, бусдын өмчийг хариуцах үүрэг хүлээсэн этгээд байх тул хяналтын шатны шүүхээс иргэн Г-ийн үйлдлийг “хулгайлах” биш,  “хөрөнгө завших” гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэж, зүйлчлэлийг өөрчлөн, 1 жил хорих ял оногдуулсан байна.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
641042
1 эможи

keyboard_arrow_up