СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашины төмөр хийцэд нэг иргэн хавчуулагдан НАС БАРЖЭЭ
админ
2022 оны 10 сарын 04
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Нисэхийн тойргийн урд ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлдөж автомашины төмөр хийцэд жолооч нь хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 20:31 цагт Нийслэлийн аврах ангийн алба хаагчид хүлээн авчээ.
Шуурхай баг 13.6 км замыг туулан 20:48 цагт очиход иргэн М-ийн “Волва FM12” загварын чиргүүлтэй автомашины араас Хан Уул дүүргийн харьяат иргэн У /32 настай, эмэгтэй/-гийн жолоодож явсан “Тоёота Сай” загварын суудлын автомашин мөргөж, тус автомашины жолооч автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус дүүргийн замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчид шилжүүлэн өгсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?









641038
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: