“Орон сууц түрээслүүлнэ“ хэмээн бусдаас 15 сая төгрөг залилсан иргэнд 5 жилийн хорих ЯЛ ОНООЖЭЭ “Орон сууц түрээслүүлнэ“ хэмээн бусдаас 15 сая төгрөг залилсан иргэнд 5 жилийн хорих ЯЛ ОНООЖЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Орон сууц түрээслүүлнэ“ хэмээн бусдаас 15 сая төгрөг залилсан иргэнд 5 жилийн хорих ЯЛ ОНООЖЭЭ

2022 оны 10 сарын 03

Иргэн Ө нь бусдад түрээслэх өөрийн эзэмшлийн орон сууцгүй атлаа Unegui.mn сайтад “орон сууц түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар оруулж, 14 иргэнээс 15 сая төгрөг залилжээ.

Тодруулбал, зарын дагуу холбогдсон иргэдэд “Өөр хүн түрээслэх гэж байна, яаралтай урьдчилгаа мөнгө шилжүүлвэл өөрийг чинь баталгаажуулж болно” гэх зэргээр хэлж яаруулан гарцаагүй байдалд оруулан залилсан гэмт хэрэгт Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн байна.

Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд, иргэн Ө нь Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэн 5 жил хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641031
0 эможи

ард
2022-10-03 21:21
15 саяаар хохироосон байхад 5жил хичээн тэр бумын хулгаачууд 40 саяаар торгуулдагииг тү9 үзээд дургүй хүрч билээээ нам дагасан бөгс цүнх долоогч эр эм даргадааа пялдагуудл баяждаг иим хөгиин байж болохгүй дэээ гэхдээ тэнгэр ард түмэн харжл байгааа нүгэл бол ард түмниии боломжииг хулгаалах дээрэмдэх малуудааа
keyboard_arrow_up