COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Д.Батчулуун: Монгол Улс үхрийн цээж өвчингүй, эрүүл бүс болохыг баталгаажуулж гэрчилгээгээ хүлээж авсан

админ
2022 оны 10 сарын 03

Arslan.mn

Монгол Улсын мал эмнэлгийн албаны гүйцэтгэлийн  ахиц дэвшилд 2019 онд хийсэн үнэлгээнээс гарсан зөвлөмжийн хэрэгжилтийн асуудлаар  “Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах бодлогын үнэлгээний хэлэлцүүлэг” боллоо.

Хэлэлцүүлэгт төрийн байгууллага болон холбогдох бусад талуудаас томилогдсон төлөөлөл, түнш байгууллагын ажиглагчид зэрэг 100 гаруй оролцогчид оролцлоо.

Уг уулзалтаар мал эмнэлгийн үйлчилгээг чадавхжуулах, зоонозын халдвар, бичил биетний тэсвэржилт, хүнсний аюулгүй байдал, нийтийн болон хүрээлэн буй орчны эрүүл мэндийг хамгаалах, олон улсын худалдааг дэмжих чиглэлээр эрх, чадавх бүхий удирдах байгууллагууд хоорондоо уялдаа, зохицуулалтаа бэхжүүлэх чиглэлээр тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойллоо.

" Өнөөдрийн байдлаар гүйцэтгэлийн үнэлгээний биелэлт 84 хувьтай байна"

Arslan.mn

Энэ үеэр Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун " Монгол Улс Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын  гишүүн орон. Үүний хүрээнд  Мал эмнэлгийн албаны гүйцэтгэлийн үнэлгээг Манай улсад анх 2007 онд хийсэн бөгөөд түүнээс хойш дахин 2019 оны үнэлгээгээр тодорхой ахиц дэвшил гарсан гэж дүгнэсэн. Нийтдээ 100 гаруй орчим шалгуур үзүүлэлтээр хийгдсэн. Өнөөдрийн байдлаар гүйцэтгэлийн үнэлгээний биелэлт 84 хувьтай байна. Энэ удаагийн уулзалтаар гүйцэтгэлийн үнэлгээг нэг бүрчлэн хэлэлцэж, хэрэгжилт ямар байгааг олон улсын экспертүүдийн өмнө тайлангаа тавьж байна. Энэхүү хурлын ХХААХҮЯ, МЭЕГ, 21 аймгийн мал эмнэлгийн газрын дарга нар болон мал эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын төсөл хөтөлбөрүүдийн оролцоотой болж байна. Энэ хурлаар гүйцэтгэсэн ажлын үр дүнгээс гадна цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар ярилцаж байна.

Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын үнэлгээний зөвлөмжийн дагуу Монгол Улсын Засгийн газар мал эмнэлгийн босоо тогтолцоог бий болгосон. Мөн мал, амьтны өвчингүй бүс нутаг, тодорхой өвчнөөс эрүүл бүс болгохыг баталгаажуулан ажиллаж байна. Үүний нэг жишээ энэ онд Монгол Улс үхрийн цээж өвчингүй, эрүүл бүс болохыг баталгаажуулж гэрчилгээгээ Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас хүлээж авсан." гэдгийг онцлов.

Монгол улс Дэлхийн 190 гаруй орныг нэгтгэсэн Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын гишүүнээр 1989 онд элсэн орж, мал, амьтны эрүүл мэндийн онцгой байдлын үед дэлхийн хэмжээнд хариу арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх, мал эмнэлгийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641021
0 эможи

МЭЕГ
keyboard_arrow_up