ТАНИЛЦ: Ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн нөхцөлд оруулсан ӨӨРЧЛӨЛТҮҮД ТАНИЛЦ: Ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн нөхцөлд оруулсан ӨӨРЧЛӨЛТҮҮД
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ТАНИЛЦ: Ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн нөхцөлд оруулсан ӨӨРЧЛӨЛТҮҮД

2022 оны 10 сарын 03

Монголбанкнаас хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн нөхцөлд дараах өөрчлөлтийг оруулж, холбогдох журам, гэрээнд тусгалаа.

Үүнд:

1.Ипотекийн хөтөлбөрийн нийт санхүүжилтийн 80 хувийг Монголбанк, 20 хувийг банкууд өөрийн эх үүсвэрээр 2022 оны 10 дугаар сараас эхлэн санхүүжүүлэх,

2.Монголбанкны эх үүсвэрээр олгох зээлийн дээд хэмжээг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод 150.0 сая төгрөг, орон нутагт 100.0 сая төгрөг болгон нэмэгдүүлэх,

3.Орон нутагт шилжин суурьшиж буй өрхүүд жилийн 6 хувийн хүүтэй ипотекийн зээл авах тохиолдолд урьдчилгаа 30 хувийн төлбөрийн тодорхой хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргаж болохоор тус тус шийдвэрлэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641009
1 эможи

keyboard_arrow_up