Хөвсгөл болон Увс нуурыг ЮНЕСКО-д бүртгэсэн батламжийг ХҮЛЭЭН АВЛАА Хөвсгөл болон Увс нуурыг ЮНЕСКО-д бүртгэсэн батламжийг ХҮЛЭЭН АВЛАА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хөвсгөл болон Увс нуурыг ЮНЕСКО-д бүртгэсэн батламжийг ХҮЛЭЭН АВЛАА

2022 оны 10 сарын 03

Arslan.mn

Улаанбаатарт Зүүн Азийн орнуудын Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээний 16 дугаар их хурал өнөөдөр эхэллээ. Тус хуралд БНХАУ, БНСУ, ОХУ, Казахстан улсын төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. Тэд цар тахлын үед шим мандлын нөөц газруудыг хэрхэн хамгаалсан, ямар үр дүн гарсан, ахиц дэвшил юу байв гэдгийг хэлэлцэх аж. 

Хуралдааны үеэр ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан Хөвсгөл нуурын Шим мандлын нөөц газрын болон Увс нуурын хотгорын хил дамнасан нөөц газрын батламжийг БОАЖЯ, Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн газар, Хөвсгөл нуурын Шим мандлын нөөц газар,  Увс нуурын Шим мандлын нөөц газарт өглөө.

Ингэснээр нуур болон нуурын ойролцоох газруудыг хамгаалж, эко системийг сайжруулахад шаардлагатай дэмжлэг туслалцааг ЮНЕСКО-гоос авах боломжтой болох аж. Мөн Хөвсгөл далайг цэнгэгээр нь авч үлдэх чиглэлээр дэлхийн улс орнуудтай хамтран ажиллах чухал ач холбогдолтой юм. 

Түүнчлэн Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг тус сүлжээнд бүртгүүлэх саналыг Шим мандлын нөөц газруудын хөтөлбөрийн нарийн бичгийн дарга нарт энэ онд хүргүүлсэн байна. 

Монгол Улсын найман цогцолборт газар ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгджээ.

  • 1991 онд Монгол Улс говийн их дархан цаазат газар
  • 1996 онд Богдхан уул
  • 1997 онд Увс нуурын ай сав газар
  • 1996 онд Хустайн нурууны байгалийн цогцолборт газар
  • 2005 онд Дорнод Монгол
  • 2007 онд Монгол дагуур
  • 2020 онд Тосон Хустайн байгалийн нөөц газар
  • 2022 онд Хөвсгөл нуур.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641004
0 эможи

keyboard_arrow_up