Жүжигчин Ц.Ганбаярын сүүлийн дүрээ мөнхөлсөн “Гадны нөлөөгүй“ МУСК баасан гарагт нээлтээ хийнэ Жүжигчин Ц.Ганбаярын сүүлийн дүрээ мөнхөлсөн “Гадны нөлөөгүй“ МУСК баасан гарагт нээлтээ хийнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Жүжигчин Ц.Ганбаярын сүүлийн дүрээ мөнхөлсөн “Гадны нөлөөгүй“ МУСК баасан гарагт нээлтээ хийнэ

2022 оны 9 сарын 28

Arslan.mn

Хошин урлагийн болон дэлгэцийн урлагийн тайзнаа од болон гялалзаж явсан жүжигчин Ц.Ганбаяр /Ганбаа/ элэгний хорт хавдрын улмаас цэл залуугаараа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Тэгвэл энэ сарын 30-ны өдөр түүний хамгийн сүүлд дүр бүтээсэн кино болох "Гадны нөлөөгүй" уран сайхны кино нээлтээ хийх аж.

Түүнээс гадна "Гадны нөлөөгүй" МУСК-г талийгаач Ц.Ганбаяр болон жүжигчин Т.Баттулга /Батушка/ нар санаачлан, продюсер Р.Оргилтой уулзсанаар энэхүү кино бүтсэн байна. Уг кинонд С.Болд-Эрдэнэ, С.Сарантуяа, Т.Баттулга, З.Батхүү тэргүүтэй жүжигчид дүр бүтээсэн ба жүжигчин, найруулагч Д.Галбаярын бүтээл аж.

Тус киноны зохиолыг 2020 онд анх бичиж эхэлсэн бөгөөд хоёр жилийн турш ажилласан талаар найруулагч Д.Галбаяр цахим хуудсаараа дамжуулан мэдээлж байсан бол ийнхүү нээлтээ хийхэд бэлэн болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640848
0 эможи

keyboard_arrow_up