Залуучууд “УЛНЫ АЙЛ“ хэмээн иргэдээ доромжилсон ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцрохыг шаардаж байна‼️ Залуучууд “УЛНЫ АЙЛ“ хэмээн иргэдээ доромжилсон ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцрохыг шаардаж байна‼️
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Залуучууд “УЛНЫ АЙЛ“ хэмээн иргэдээ доромжилсон ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцрохыг шаардаж байна‼️

2022 оны 9 сарын 27

Arslan.mn

ХНХ-ын сайд Д.Сарангэрэл “Халамжаас-Хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр ядуурлын түвшнээс доогуур айл өрхийг “улны айлууд” хэмээн хэлсэн нь олны дургүйцлийг хүргээд буй. Үүнтэй холбогдуулан Залуучууд "УЛНЫ АЙЛ" хэмээн иргэдээ доромжилсон ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцрохыг шаардаж байна.

Иргэд ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцруулахгүй бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэсэн шаардлагыг тавьж буй.

Энэ талаар Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн Н.Болдбаатар “2022 оны есдүгээр сарын 22-ны өдөр УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл мэдэгдэл хийхдээ Монгол Улсын иргэдийг нэн ядуу буюу улны иргэд хэмээн нэр хоч зүүн ялгаварласан. Энэ нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн нийтлэг зарчим, Үндсэн хуулийн эсрэг зөрчил хэмээн үзэж байна.

Тиймээс дараах шаардлагыг хүргүүлж байна. 

  • Нэн тэргүүнд ХНХ-ын сайд Д.Сарангэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар ард түмнээсээ уучлалт гуйх,
  • Улны сайд Д.Сарангэрэлийг Засгийн газрын гишүүн, ХНХ-ын сайдын суудлаас огцруулах,
  • Засгийн газрын гишүүн нь Ерөнхий сайдын бодлогын хэрэгжүүлэгч болохын хувьд иргэдээ нэн ядуу буюу улны иргэд хэмээн доромжилсон нь Ерөнхий сайд, Засгийн газрын байр суурь хэмээн харагдаж байна. Тиймээс хууль зөрчсөн энэ үйлдэлдээ Засгийн газар хариуцлага хүлээхийг шаардаж байна." гэв.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: U
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640803
7 эможи

Монголчууд
2022-09-30 10:50
Улны айл ч яахав, саран огцорсон, ард түмнээ “ гуйлгачин хүн сүрэг” гэдэг АН-ыг тарааяа
Зочин
2022-09-27 21:21
Гахай цэгмэд бна уу даа
keyboard_arrow_up